Жирэмсэний эрт үеийн хордлого гэж юу вэ?

  • Эхлэл
  • Жирэмсэний эрт үеийн хордлого гэж юу вэ?
Жирэмсэний эрт үеийн хордлого гэж юу вэ?
  • 2024 оны 04 сарын 29

Жирэмсэний эрт үеийн хордлого гэж юу вэ?

Үр хөврөл умайн хананд бэхлэгдэх үеэс биед гарч буй өөрчлөлтийн улмаас төв мэдрэлийн систем болон ургал мэдрэлийн системд өөрчлөлт гарч олон тооны эмгэг шинж илэрч буй байдлыг жирэмсэний эхэн үеийн хордлого гэнэ. Энэ нь зөвхөн жирэмсэн үе тохиох бөгөөд 4-16 долоо хоногт үргэлжлэх бөгөөд аяндаа алга болдог.Энэ нь зөвхөн жирэмсэн үед тохиох бөгөөд 4-16 долоо хоногт үргэлжлэх бөгөө аяндаа алга болдог.

Ангилал

  • Хөнгөн
  • Дунд
  • Хүнд
  • Хөнгөн үе

Жирэмсэн эмэгтэйд зайлшгүй хийгдэх шинжилгээХоногт 2—5 удаа бөөлждөг. Бөөлжих нь голдуу өглөө өлөн байхад, эсвэл цай хоол идэх ямар нэг эвгүй үнэр үнэрлэх үед бөөлжинө. Мөн дотор эвгүй болох, амтлах мэдрэх нь өөрчлөгдөх, юм идэх дургүй болох, гэдэсний ажиллагаа өөрчлөгдөн өтгөн хатах шинжүүд илэрдэг. Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, арьс ба салст нь хэвийн, хэл чийглэг, артерийн даралт судасны цохилт, биеийн халуун хэвийн байдаг. Цус ба шээсэнд өөрчлөлтгүй. Шээсний хэмжээ хэвийн байна.

Дунд үе

Хордлогын шинж тэмдэг илэрнэ. Энэ үед хоногт 10 орчим удаа бөөлжиж, дотор эвгүйрхэж, хоолонд дургүй болно. Биеийн ерөнхий байдал сульдаж жингээ алдана. Энэ үед хэл ба арьс нь хуурайшиж шээсний гаралт багасан, шээсэнд ацетон бий болно.

Хүнд үе

Бөөлжих нь хоногт 10-аас олширно. Хоол идэх дургүй болж ямар ч хоол, үнэрт дотор нь эвгүйрхэж бөөлжинө. Биеийн жин нь багасаж 10 кг ба түүнээс ихээр турна. Арьс ба салслаг нь хуурайшиж цайвар өнгөтэй болно. Хэл хуурай, цагаан өнгөртэй, амнаас ацетоны үнэр үнэртэнэ. Ихэнх тохиолдолд буйл ба хэл нь үрэвсэнэ. Хэвлий зөөлөн, элэг орчим хөндүүр өвчтэй байна. Хэрвээ хүнд үед орсон бол жирэмслэлтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Шалтгаан

Жирэмслэлтийн улмаас биед явагдаж буй өөрчлөлтөнд дасан зохицох урвал бага байгаагаас үүсдэг гэж үүсдэг.

Доорхи хүчин зүйлс нөлөөлдөг:

  • Хоол боловсруулах замын архаг хууч өвчин
  • Бөөр, шээсний замын өвчин
  • Сэтгэл санааны хямрал, дарамт
  • Биед явагдаж буй хорт бодисын нөлөө,
  • Артерийн даралт ихсэх өвчин
  • Таргалалт
  • Удамшил

Эмнэл зүй

Ихэнх тохиолдолд жирэмсэн эмэгтэйд

  • Амархан ядрах
  • Нойргүйдэл
  • Сэтгэл санаа тогтворгүй болох
  • Хоолны дуршил буурах
  • Бөөлжих
  • Дотор муухайрах
  • Огиулах
  • Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
  • Шүлс ялгаралт ихсэх
  • Жин буурах шинжүүд илэрдэг.

Цөөн тохиолдолд арьсны эмгэг, жирэмсэн үеийн астма, яс хэврэгших, жирэмсний таталтууд илэрч болно.

Жирэмсний эрт үеийн хордлого бөөлжилтийн үед бодисын солилцоо хямарч өөрчлөгдсөнөөс жирэмсний явц ба төрөлтөнд муугаар нөлөөлж нярайн жин багасах, дутуу төрөх, төрөхийн сулрал үүсэх, ураг хүчилтөрөгчөөр дутагддаг. Жирэмсний бөөлжилтийн хүнд хэлбэрийн үед ургийн өсөлт муу байдаг.

Иймээс жирэмсний бөөлжилтийн хүнд хэлбэр нь өртөмтгий жирэмсэнд тооцогддог тул цаг хугацаанд нь хэвтүүлж эрчимт эмчилгээг хийх нь чухал

Жирэмсний эрт үеийн хордлогыг хөнгөвчлөх

Хөнгөн хэлбэрийн дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг байгаа бол зарим энгийн арга хангалттай тус болдог. Доорх аргууд нь зовиурыг багасгахад тус болно.

• Бага багаар ид. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээ ч битгий хоосон байлга. Зарим эмэгтэйчүүдэд нүүрс ус дотор муухайралтыг багасгах нөлөө үзүүлдэг бол нөгөө хэсэгт нь уураг ихээр агуулсан хүнс шинж тэмдгийг багасгадаг.

• Жигнэмэг болон хатаасан талх зэрэг зуушийг орныхоо хажууд байлга. Өглөө сэрснийхээ дараа дээрх зүйлсээс хэсгийг идээд дараа нь босохоосоо өмнө 20-30 минут амрах хэрэгтэй. Мөн эдгээр зууш нь шөнө дунд дотор муухайрснаас болж босох хэрэг гарвал тус болох болно.

• Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийх. Жирэмсний хугацааны хоолны хэрэглээндээ аль болон үнэр багатай, дотор муухайрах шалтгаан болохооргүй хүнсийг сонгох хэрэгтэй.

• Бүрхээх үйлчилгээтэй зөөлөн хоол тухайлбал бантан, зутан шөл зэрэг нь эрт үеийн хорлогын үед тохиромжтой. Мөн хоол халуун байхдаа илүү хурц үнэртэй байдаг тул хоолыг хөргөж болон тасалгааны температуртай болгож хэрэглэх хэрэгтэй.

Удаан шингэдэг тослог ихтэй хүнснээс татгалзах. Мөн шарсан хуурсан, халуун ногоотой болон хүчиллэг хүнс нь хоол боловсруулах эрхтнүүдийг цочроох нөлөө үзүүлдэг.

• Хоолны хооронд шингэн зүйл сайн уух. Гэхдээ нэг дор ихээр уух нь ходоодыг дүүргэхийн зэрэгцээ өөрөө бөөлжих шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.

• Хэрэв бөөлжилтийн тоо цөөнгүй байгаа бол сахар, давс, кали зэрэг эрдэс агуулсан ундаа ууж болно.

• Хоол ундтай холбоогүй зарим хүчин зүйлүүд тухайлбал бүгчим халуун орчин, үнэртэй усны хурц үнэр, машин жолоодох, анивчсан болон хурц гэрэл зэрэг нь дотор муухайралтыг өдөөж болзошгүй учраас өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно.

• Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, кино үзэх зэрэг нь стрессийг бууруулах нөлөө үзүүлнэ.

• Жирэмсний витаминыг хоолны дараа эсвэл унтахын өмнө уух. Төмөр нь дотор муухайруулах, хоол боловсруулах замыг цочроох шалтгаан болдог тул жирэмсний эхний гурван сард төмөр багатай болон төмөр агуулаагүй витамин хэрэглэж болно.

• Цагаан гааны цай болон ургамлын гаралтай цай хэрэглээрэй. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд нөлөөлж дотор муухайралтыг багасгах нөлөө үзүүлдэг.

Хэрэв дотор муухайралт болон бөөлжилтийг энгийн аргаар зогсоож чадахгүй бол эмчид үзүүлж ямар эм хэрэглэж болох талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Эмийн эмчилгээ

Жирэмсэн эхийг тайван байлгах, ТМС цочромтгой байдлыг бууруулахад оршино.

  • Таб. Магне В6 1*3 удаа уулгах
  • 0,9% NaCl 100 ml-д Вит В1-2мл хийгээд дуслаар өдөрт нэг удаа, 3 хоног хийх
  • Бөөлжилт илэрсэн үед Таб. Церукал 1*1 удаа хоног уулгах
  • Рингер лактат -250 мл-р өдөрт нэг удаа, 3-4 хоног судсаар дуслаар хийх

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team