Кесар мэс заслын дараа анхаарах гам барилт

  • Эхлэл
  • Кесар мэс заслын дараа анхаарах гам барилт
Кесар мэс заслын дараа анхаарах гам барилт
  • 2024 оны 06 сарын 03

Кесар мэс заслын дараа анхаарах гам барилт

Жирэмсэн эмэгтэйн хэвлийн өмнөд хана болон умайг мэс заслын аргаар нээж төрүүлэхийг кесар мэс засал гэнэ. Төрөх замаар төрснөөс эх болон хүүхдийн эрүүл мэнд, амь насанд илүү эрсдэл багатай гэж үзсэн нөхцөлд кесар мэс заслыг сонгодог. 

Кесар мэс заслын эдгэрэлт хэрхэн явагдах вэ?
Мэс засалд орсоноос хойш 1-2 цагийн дараа хоол идэж хөдөлгөөн хийж болно. Ихэнх хүмүүс мэс заслын дараа 3 хоногт гэртээ гардаг. Кесар мэс засалд орсоны дараа бие махбодь бүрэн эдгэрч хэвийн байдалдаа орно. Кесар мэс засалд орсоны дараа шархны эдгэрэлтэнд эерэгээр нөлөөлөх зүйлс бий. 
Кесар мэс заслын бараг 99% нь нугасны мэдээ алдуулалтаар ордог бөгөөд та мэс заслын явцад сэрүүн, оюун ухаан сэргэг, ухамсарт ухаан хэвийн байна. 
Кесар мэс засал дээр нугасны мэдээ алдуулалт хийгддэг тул 8-12 цаг хэвтрийн дэглэм баримтлах шаардлагатай.

  • Кесар мэс заслын дараа таныг сэрээх өрөөнд оруулдаг бөгөөд энд сувилагч хэдэн цагийн турш монитороор таны цусны даралт, зүрхний хэм, хүчилтөрөгчийн хангамж хянахаас гадна халуун, умайн агшилт, доош гарах шавхрага зэргийг хянаж байдаг. Хэрэв таны хүүхдийн гадаад орчинд дасан зохицох чадвар сайн байвал танд авч ирж өгч хөхүүлнэ. 
  • Кесар мэс заслаас 2-3 цагийн дараа бүсийн мэдээгүйжүүлэлт гарч хөлөө хөдөлгөхөд бэрхшээлтэй, умай хөндүүр цочромтгой болсон юм шиг санагдана.
  • Кесар мэс заслын зүслэгийн эргэн тойронд хөөсөн мэт мэдрэмж төрж болно. Мэс заслын дараа босох хамгийн хүндрэлтэй байдаг. Хурдан босох, хөдлөх шулуун зогсохоос аль болох зайлсхийгээрэй.
  • Кесар мэс заслаас хойш давсганд байрлуулсан катетрыг 12-24 цаг байлгаж болно. 
  • Кесар мэс заслаас 12 цаг болоод та идэвхтэй хөдөлгөөн хийж хүүхдээ асарч хүүхдийн илрүүлэг шинжилгээнүүд хийлгэж, хүүхэдтэйгээ харьцаж идэвхтэй хөдөлгөөн хийх нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний хийг багасгахад тусална.
  • Кесар мэс заслаас 1-1.5 цагийн дараа та цай ууж, шингэн шөл уух нь тустай. 
  • Кесар мэс заслаас хойш хоёр, гурав дахь өдөр хэвлийн доогуур хөндүүр, шархны эргэн тойрон өвдөлт үүсч болно.
  • Кесар мэс заслын дараа шавхарга тод улаан элбэг байж болно. Шавхарганы өнгө, хэмжээ нь аажмаар өөрчлөгдөнө. Эхний 3-4 хоногт тод улаан өнгөтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам цусны өнгө нь бараан болж, гарц нь багасдаг. Цаашид цайвар болно.
  • Кесар мэс заслын дараа хайлдаг оёдлыг арьс хэвлийн гадна зүсэлт хүртэл арьсан доорх бүх давхаргад хэрэглэгддэг бөгөөд оёдол авах шаардлагагүй.  Зарим үед хайлдаггүй оёдлыг хэвлийн гадна зүслэг арьс хаахад ашигладаг бөгөөд хагалгаа орсноос хойш 5-6 хонгийн дараа оёдлыг авна. 
  • Хангалттай унтаж амрах, хүүхдээ асрах үед гэр бүлийнхнээсээ тусламж сайн авах 
  • Хүүхдээ тэврэхээс бусдаар хүнд юм өргөхгүй байх 
  • Шингэн зүйл хангалттай уух 
  • Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх 
  • Мэс заслын шархыг хуурай, цэвэр байлгах 
  • Агаар сайн нэвтрүүлдэг, сул чөлөөтөй даавуун хувцас өмсөх 
  • Кесар мэс заслын дараа давс ихтэй хоол унд, хүйтэн, бэлэн, хагас боловсруулсан хоол, даршилсан, давсалсан, лаазалсан, удаан хадгалах хүнс, мөн хэт их чихэрлэг зүйлс газтай ундаа, жүүс, кофе, кофейны төрлийн зүйлс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мэдээж алгохол орно.
     

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team