- 2024 оны 12 сарын 12
НЯРАЙ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДЭД НОЙР ХАМГИЙН ЧУХАЛ?
Амьдралын эхэн үе буюу эхний 1000 хоног цаашлаад бага насны хүүхдэд тархи, бие махбодын болон бусад бүхий л эрхтэн тогтолцоо, дархлааны систем тотох зэрэг чухал үйл явц өрнөдөг тул маш сайн унтах хэрэгцээ гардаг, учир нь хүний хөгжлийн үйл явц зөвхөн унтаж байх үед явагддаг. Тиймээс эцэг эхчүүд нярай болон бага насны хүүхдээ хангалттай унтуулж байх нь чухал.
Нойр судлалын нийгэмлэгийн судлаачид олон жилийн судалгааны үр дүнд 2 нас хүртэлх хүүхдийн өдрийн нийт нойрны хэрэгцээний зөвлөмжийг боловсруулсан байна.
Насны ангилал | Өдрийн нийт унтах цаг | |
Шинээр төрсөн хүүхэд | 0-3 сар | 10-17 цаг |
Нярай | 4-11 сар | 12-15 цаг |
Бага насны хүүхдүүд | 1-2 нас | 11-14 цаг |
Сургуулийн өмнөх нас | 3-5 нас | 10-13 цаг |
Сургуулийн насны хүүхдүүд | 6-13 нас | 9-11 цаг |
Хүүхдийн унтах хэрэгцээ нь тэдний наснаас хамаардаг
Нярай (0-3 сартай)
NSF буюу Нойр Судлалын Нийгэмлэг нь нярай хүүхдийг өдөр бүр 14-17 цаг унтдаг байхыг зөвлөдөг. Нярай нь өдрийн ихэнхийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд хооллох үедээ сэрдэг.
Нярай шөнийн турш сэрэхгүйгээр бат бөх унтах нь ховор. Нярайг шөнийн цагаар бат бөх нойр авхуулахын тулд өдрийн цагаар унтах хугацааг тооцож, нярайн нойрны чанар, өдөрт хэдэн цаг унтаж буйг эцэг эхчүүд зайлгүй анхаарах хэрэгтэй.
Нярай хүүхэд (4-11 сартай)
Нойр судлалын нийгэмлэгийн удирдамжид 4-11 сартай хүүхэд өдөрт 12-15 цаг унтах ёстой гэж заасан байдаг.
Нярай хүүхэд өдрийн цагаар 3-4 цаг унтдаг нь хэвийн үзэгдэл юм.
Бага насны хүүхдүүд (1-2 нас)
Энэ насны хүүхдүүдийг өдөрт 11-14 цаг унтаж байхыг зөвлөдөг. Тэдний нойр нярай үетэй харьцуулахад багасаж, өдөрт ойролцоогоор 1-2 цаг унтдаг. Энэ насны эхэн үед өдөрт хоёр удаа дугхийх нь хэвийн үзэгдэл боловч 2-с дээш насны хүүхэд өдөрт нэг удаа дугхийх нь хэвийн юм.
Сургуулийн өмнөх боловсрол (3-5 нас)
Америкийн Нойрны Анагаах Ухааны Академи болон Нойр Судлалын Нийгэмлгийн удирдамжийн дагуу 3-5 насны хүүхдүүд өдөрт 10-13 цаг унтах ёстой. Ингэснээр өдрийн турш дугхийх хугацаа богиносож, сэргэлэн цовоо байдаг.
Сургуулийн нас (6-13 нас)
Сургуулийн насны хүүхдүүд өдөрт 9-11 цаг унтах ёстой гэж нойр судлалын нийгэмлэгийн удирдамжид зөвлөж байна. Харин Америкийн нойрны анагаах ухааны академи нойрны дээд хязгаарыг 12 цаг гэж үздэг.
Сургуулийн нас нь илүү өргөн хүрээг хамардаг тул энэ бүлгийн хүүхдийн нойрны хэрэгцээ ялгаатай байдаг. Бага ангийн хүүхдүүд дунд болон ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдээс илүү их унтах шаардлагатай байдаг.
Сургуулийн насны хүүхдүүд шилжилтийн нас эхэлж өсвөр насандаа орох үед тэдний нойрны хэв маяг эрс өөрчлөгдөж, нойртой холбоотой тодорхой бэрхшээлүүд үүсдэг.
Хүүхдүүд дугхийх нь хэвийн үзэгдэл үү?
Ихэнх бага нас болон сургуулийн өмнөх насны үед өдөр дугхийх нь хэвийн үзэгдэл юм. Энэ насанд өдөр дугхийж амарснаар хүүхдийн ой санамж, сэтгэн бодох чадвар хөгжихөд тустай.
Нярай үетэй харьцуулахад дугхийх хугацаа богино байдаг. Учир нь хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явж хүмүүжиж эхлэх үед өдрийн тодорхой унтах цагт унтаж хэвшсэн байдаг.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад унтах цагийн хуваарийн дагуу судалгаагаар 42.5% унтдаг. Тиймээс эцэг эхчүүд зайлшгүй нойрны чанарт анхаарч байх хэрэгтэй.
Хэрэв таны хүүхэд нойр муутай бол ямар арга хэмжээ авах вэ?
Бага насны хүүхдүүдийн 25% нь нойрны хямрал эсвэл өдрийн цагаар хэт их унтдаг судалгаа байдаг. Эдгээр асуудал нь сургуулийн насны хүүхдүүд, өсвөр насныханд ч нөлөөлж болно. Нойрны хямралын шалтгаан нь харилцан адилгүй тул эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нойрны талаар ярилцаарай.
3 сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн нойрны хямралыг хурц нойргүйдэл хэмээн нэрлэдэг. Хэрэв гурван сараас дээш бол архаг нойргүйдэл гэдэг. Нойрны хямрал, нойргүйдэл илэрсэн тохиолдолд хүүхдийн эмчид хандахыг зөвлөж байна.
Хүүхдийг бат бөх унтуулахын тулд дараах хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй
Үүнд:
- Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд тав тухтай орон дээр унтаж амрах
- Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх
- Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх