- 2024 оны 03 сарын 15
Мэндчилгээ
Хүн төрлөхтний оршин тогтнохийн гол үндэс болсон эх, эмэгтэйчүүд, охидууд болон монголын мянга мянган гэр бүлүүд та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн мэндчилье.
Энэ дэлхийд эх хүнээс төрөөгүй хүн байдаггүй тул аливаа улс, орон эх эмэгтэйчүүд, охидынхоо эрүүл мэндэд онцгой анхаарч, төр засгийнхаа бодлого шийдвэрт тусган, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байдаг билээ.
“Таны төлөө бид” эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд хот, хөдөө, нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүй чөлөөтэй үзүүлдэгээрээ онцлог давуу талтай хувийн хэвшлийн байгууллага болно.
Таны болон гэр бүлийн тань төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан ажилладаг манай хамт олны үндсэн зорилго нь “эмчилгээ үйлчилгээний сайн үр дүн, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдал” билээ
Танд манай байгууллагын болон бидний эрхлэн гүйцэтгэж буй үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, асуулт байвал бидэнтэй шууд холбогдоорой. Энэхүү цахим хуудсаар дамжин бодитой, үнэн зөв мэдээлэл,та бүхэнд шуурхай хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай цахим хуудсаар байнга зочилж байгаарай. Баярлаарай.
Хүндэтгэсэн Ерөнхий эмч МУА-ын эмч Б.Бүлтэн