- 2023 оны 10 сарын 24
Танилцуулга
“Таны төлөө бид” эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогоо зөвлөгөө өгөх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1993 онд байгуулагдсан болно.
1996 онд “Таны төлөө бид” ХХК болж 1997 оноос 10 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг ажлуулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг ханган, эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд цаг ямагт анхаарч ажилласны үр дүнд 1998 онд “ нийслэлийн найдвартай түнш” байгууллага болсноос хойш тогтмол баталгаажуулан ажиллаж байна.
2003 оноос магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтэй үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор дөрөв дэхь удаагаа хамгаалаад байна.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн өнөөгийн шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн шинэ барилгыг мэргэжлийн зохих байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор барьж 2009 онд ашиглалтанд оруулж одоогоор эх барих, эмэгтэйчүүдийн 50 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай эмнэлэг нь хотын 1-р бүс, УНТЭмнэлэг, Өргөө амаржих газартай ойр байрлалтай, зоорийн давхраас гадна таван давхар 1866,2 метр квадрат талбай бүхий өнөөгийн нөхцөл шаардлагыг иж бүрэн хангасан, цогц бүтэц, зохион байгуулалттай эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аппарат техник хэрэгслийн тусламжтай оношлогоо шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ” юм.
Зорилго, зорилт
Бидний зорилго: Манай хамт олон эх, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг, мөрдөж буй стандарт, технологийн дагуу чанартай хүргэж “Бүхнийг таны төлөө” гэсэн уриан дор ажилладаг.
Бидний зорилт:
Эх эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээг өргөжүүлж ажиллах
Эмчилгээ, оношлогооны багаж, тоног төхөөрөмжийг орчин үеийн хүчин чадал сайтай багаж, хэрэгслэлээр байнга шинэчлэх.
Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандарт технологийн дагуу чанартай үзүүлж, тэдний сэтгэл ханамжийн байдалд тулгуурлан үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлж ажиллах.
Эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд мөрдөж ажиллах.
Үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон удирдлагын арга барилыг байнга дээшлүүлэх.
Хүний нөөцийг бий болгон тэднийг сургаж хөгжүүлэх, дадлагажуулах, тасралтгүй сургалтанд хамруулан нийт лицензтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг жилийн багц цагаа биелүүлэхэд нь анхаарах
Эмийн бус эмчилгээний нэгжтэй болох бэлтгэлийг хангах, зарим үйл ажиллагааг эхлэх
Гадаад харилцааг өргөжүүлэх