Бидний тухай
  • 2026 оны 05 сарын 20

Бидний тухай


“Таны төлөө бид” эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогоо зөвлөгөө өгөх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1993 онд байгуулагдсан болно. 
1996 онд “Таны төлөө бид” ХХК болж 1997 оноос 10 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг ажлуулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 
Үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг ханган, эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд цаг ямагт анхаарч ажилласны үр дүнд 1998 онд “ нийслэлийн найдвартай түнш” байгууллага болсноос хойш тогтмол баталгаажуулан ажиллаж байна.

2003 оноос магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтэй үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тав дахь удаагаа хамгаалаад байна.

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн өнөөгийн шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн шинэ барилгыг мэргэжлийн зохих байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор барьж 2009 онд ашиглалтанд оруулж одоогоор эх барих, эмэгтэйчүүдийн 50 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Манай эмнэлэг нь  хотын 1-р бүс, УНТЭмнэлэг, Өргөө амаржих газартай ойр байрлалтай, зоорийн давхраас гадна өргөтгөл бүхий зургаан давхар бөгөөд өнөөгийн нөхцөл шаардлагыг иж бүрэн хангасан, цогц бүтэц, зохион байгуулалттай эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аппарат техник хэрэгслийн тусламжтай оношлогоо шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ” юм. 

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team