- 2024 оны 03 сарын 16
Биеэ хөдөлгөж, сайн идэж, сайн унтах
Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бол идэвхтэй хөдөлгөөн, шим тэжээлтэй хоол, хангалттай унтаж амрах явдал юм. Энэхүү зөв дадал хэвшлийг хэрэгжүүлж сурахад ар гэр, эцэг эхийн оролцоо, нөлөөлөл тун чухал. Гэвч өсвөр насны хүүхдүүдийн хувьд “Биеэ хөдөлгөж, сайн идэж, сайн унтах” гэсэн амьдралын нэн чухал дадал хэвшил жил ирэх тусам алдагдсаар байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна сурч боловсрох хүсэл эрмэлзэл, сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулдаг болохыг олон судалгаанууд баталсан байдаг.
Ганц хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүнд ч хамаатай асуудал байдаг товчхондоо бол 21-22 цагийн хооронд МЕЛАТОНИН буюу нойрны даавар ихээр ялгарч байдаг энэ нь харанхуйд ялгардаг өнчин тархи, бамбай булчирхайнаас гардаг тул энэ үед хүн унтаж амарснаар тархи амарч уураг тэжээлээ авч байдаг. Хүүхдийн өсөлтөнд нойр маш чухал байдаг.