ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН НИЙЛМЭЛ ИЛРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

  • Эхлэл
  • ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН НИЙЛМЭЛ ИЛРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН НИЙЛМЭЛ ИЛРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
  • 2024 оны 12 сарын 31

ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН НИЙЛМЭЛ ИЛРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Эрт үеийн нийлмэл илрүүлэг гэж юу вэ?
Энэ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох шинжилгээ юм.

Жирэмсний эхний 3 сарын нийлмэл гэж юуг хэлдэг вэ?
Хэт авиан шинжилгээгээр ургийн NT (nucal translucency), NB (nasal bone) харах
Хэт авиан шинжилгээ буюу ЭХОгоор хөгжиж буй урагт Дауны хам шинж болон бусад хромосомын эмгэг, зүрхний төрлөхийн гажиг байх эрсдлийг үнэлдэг. 



Ургийн хүзүүний арын тунгалаг зайг NT (nucal translucency) гэж нэрлэдэг. Жирэмсний эхний гурван сарын сүүл хэсэгт хэвийн биш ургийн хүзүүний арын зайд илүү их хэмжээний шингэн хуралдсанаар NT нь 3 мм-ээс өргөн болдог. 
NT-г жирэмсний 11 дэх долоо хоногоос 13 долоо хоног 6 дахь хоногийн хооронд, ургийн зулайгаа ахарсүүл хүртэлх урт 45 – 84 мм байх үед харуулахад тохиромжтой. Учир нь энэ үед ургийн хүзүү хэсэг нэвт гэрэлтсэн тунгалаг байдаг. 

Ургийн хамрын яс буюу NB (nasal bone) харагдахгүй байх нь урагт хромсомын гажиг байх магадлалийг нэмэгдүүлдэг. Хэвийн хөгжиж байгаа урагт хамрын яс харагдаж байх ёстой.

Ихэвчлэн энэ шинжилгээг эхийн цусанд хориальны гонадотропин (β-hCG) , цусны сийвэнгийн жирэмслэлттэй холбоотой А уураг (PAPP-A) үзэх шинжилгээтэй харьцуулан эрсдлийг үнэлдэг. 

Дээрх шинжилгээнүүдийн хариу эрдсэл байгаа эсэхийг үнэлэх болохоос онош болдоггүй! Хэрэв өөрчлөлттэй гарвал хоёр дах 3 сарын скрининг шинжилгээ болон хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Мөн ductus venosus болон зүрхий гурван хавтаст хавхлагын цусны ургалыг шалгаж үзнэ.
Та жирэмсний эрт үеийн нийлмэл илрүүдэгтээ заавал хамрагдаарай.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team