- 2024 оны 03 сарын 16
Жирэмсний долоо хоногууд
6 долоо хоног жирэмсэн
Үр хөврөл 3-5 мм хэмжээтэй вандуй шиг хэмжээтэй болсон байна. Үр хөврөлийн төв мэдрэлийн систем, арьс, үс, хумсны бүтэц бүрэлдэн бий болно. Дунд давхаргаас булчин, мөгөөрс, судаснууд, дэлүү болон бөөр бүрэлдэж эхэлсэн. Дотор давхаргаас элэг, нойр булчирхай, давсаг, бамбай булчирхай, уушгины бүрэлдэх явц явагдана. Мөн гар хөл нь үүсч эхлэнэ. Зүрх цохилж эхлэх бөгөөд 1 минутанд 80-120 удаа цохилно. Цусны эргэлт явагдаж эхэлнэ.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Амархан ядрах, сульдах
2. Дотор муухай оргих
3. Хөх хөндүүрлэх
4. Сэтгэл санаа тогтворгүй байх
Зөвлөгөө
• Хоолоо ундаа ойр ойрхон багаар идэх
• Шингэн ойрхон бага багаар уух
• Хурц үнэртэй хоолноос татгалзах
7 долоо хоног жирэмсэн
Үр хөврөл 9 – 13 мм буюу усан үзэмний хэмжээтэй болжээ. Толгой хэсэг нь биетэй нь харьцуулахад нэлээн том харагддаг.Түүний тархи улам хөгжсөөр байна.Бөөр нь удахгүй бүрэн ажиллагаатай болно. Ирэх долоо хоногоос шээс ялгаруулж эхлэнэ Мөн гар хөл нь одоо хэлбэрээ олж эхэлж байна. Одооноос хүүхэд маань хөдөлж эхэлнэ.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байна
2. Шээс ойр ойрхон хүрнэ
3. Шүлс ихээр ялгарна
Зөвлөгөө
• Жирэмсний хяналтанд орох
• Жирэмсэний хяналтын шинжилгээнүүдээ бүрдүүлэх
8 долоо хоног жирэмсэн
Үр хөврөл 13-16 мм бөөрөлзгөнө хэмжээтэй болжээ. Хөл гараа хөдөлгөдөг болсон байгаа тэгэхдээ та мэдэрч чадахгүй байгаа. Түүний зүрх минутад 160 удаа цохилдог болсон ба арьс нь хальс шиг тунгалаг байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Хөх хөндүүрлэх нэмэгдэх хандлагатай
2. Өтгөн хатах
3. Гэдэс хийгээр дүүрэх
4. Цээж хорсох
5. Үнэрлэх мэдрэмж ихсэх
Зөвлөгөө
-ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсэний эрт үеийн хордлого-н шинж илэрдэг. 16-20 долоо хоног гэхэд ихэнх эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг. Шинж тэмдэг арилахгүй бол мөн өдөрт 3-с дээш бөөлжиж байвал хяналтын эмчдээ хандаж, зөвлөгөө аваарай.
-Өтгөн хаталтаас сэргийлж, шингэн зүйл сайн уугаарай
-Биед эвтэйхэн хувцас өмсөнө.
9 долоо хоног жирэмсэн
• Ураг 23-28 мм урт, 2 гр хэмжээтэй болжээ. Нүүрний хэлбэр төрх улам тодорч байгаа.Зүрхний цохилт улам хүчтэй тод жигд болсон байгаа. Гадна бэлэг эрхтэн хөгжиж эхлэнэ гэвч арай харагдах болоогүй байгаа. Чих үүсч хөгжиж эхэлсэн байгаа. Ураг хөдөлгөөн сайн хийж байгаа гараараа нүүр биедээ хүрж байгаа боловч та мэдрэх арай болоогүй байгаа. Ураг орчмын шингэнээ залгина.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Дотор муухай оргих
2. Хөх томрох
3. Шээс ойр ойрхон хүрэх
4. Толгой өвдөх
5. Сэтгэл санаа тогтворгүй болох
Зөвлөгөө
-ажил амралтаа зохицуулах
-жирэмсэний мульти витамин фолийн хүчил уух
10 долоо хоног жирэмсэн
Ураг 3,1 – 4,2 см, 2 – 5 гр хэмжээтэй болжээ. Ураг нүүрний хэлбэр дүр төрхөө олжээ. Бяцхан зүрх нь 120-180 удаа хурдан цохилж таны зүрхнээс 3 дахин хурдан болсон байна. Хумс үс нь ургаж эхэлсэн бөгөөд хуруугаа нугалдаг болсон байгаа. Бүхий л үе мөч булчин нь бүрэлдсэн учир хөвж хөдөлгөөн сайн хийж байгаа. Сүүн шүд нь ургаж эхэлсэн байна.
Эхийн биед гарах өөрчлөлт
• Ядрах
• Үтрээний шүүрэл нэмэгдэх
• Хөлний судсууд тодрох
Зөвлөгөө
-Ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох эхо оношилгоонд 11-13 долоо хоног 6 өдөртэйд хамрагдана.
-35 наснаас дээш ээжүүд маань хоёрол тест өгнө.
11 долоо хоног жирэмсэн
Ураг 4 см урт, 7 гр жинтэй чангаанз шиг болжээ. Ургийн бараг бүх эрхтэнүүд нь бүрэлдэн бий болж гүйцээд, одоо ихэнх нь ажиллаж эхэлсэн байгаа. Хөл, гарын хуруунууд салангид болж, буйл, хумсны суурь, үсний уг үүсч эхэлж байгаа.Элэг, бүдүүн, нарийн гэдэс, тархи болон уушги нь өөр өөрсдийн үүргийг бие даан биелүүлэх чадвартай болсон. Хүйс хөгжиж гүйцсэн ч одоогоор хүйс тодорхойлон мэдэх боломжгүй.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг үргэлжлэнэ.
2. Шөрмөс татах
3. Хүйс хүртэлх бор зураас тодрох
4. Үтрээний шүүрэл нэмэгдэх
5. Толгой өвдөнө.
Зөвлөгөө
-Толгойн өвдөлтөөс сэргийлж сайн унтах утасны хэрэглээ хэт авиан долгойноос сэргийлж агаар салхинд гарах.-
-Үтрээний шүүрэл нэмэгдэнэ. Өнгө үнэр өөрчлөгдвөл хяналтын эмчидээ үзүүлэх
-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
12 долоо хоног жирэмсэн
Ураг ойролцоогоор 5-6 см , 14 гр жинтэй инжир жимс шиг байгаа ба ургийн чухал системүүд нь бүрэлдэж дуусаад рефлекс нь хөгжиж эхэлж байгаа. Ургийн нүүр хэлбэр дүрсээ олсон ба чих нь байрлалаа олсон. Таныг сонсож байгаа. Одоо хумс нь үүсэж гараа атгаж нээж байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Гэдэс томорч эхлэнэ.
2. Толгой өвдөнө.
3. Сэтгэл санаа тогтворгүйтэж болно.
Зөвлөгөө
Цусан дахь сахарын хэмжээ буурч магадгүй учир өтгөн сахартай халуун бүлээн цай уух хэрэгтэй. Мөн 3 сартай ургийн эхо оношилгоодоо хамрагдана.
13 долоо хоног жирэмсэн
Баяр хүргье... Жирэмсэний эхний 3 сар дуусаж Дунд 3 сар эхэлж байна.
Ургийн хэмжээ 7-8 см, 12-22 гр жинтэй болсон байна. Нүүрний хэлбэр илүү тодорсон байгаа. Гэвч одоо болтол ургийн нүд аниастай хэвэндээ байгаа. Хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг улаан эсүүд элгэнд үүснэ. Гарын бүх яс хурууны хээ аль хэдийн үүссэн байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Гэдэс томроно
2. Умай томорсоноос шалтгаалан умайн холбоосууд татагдаж хэвлийгээр лугшиж хатгуулах өвдөлт мэдрэгдэж болно.
3. Хөх хөндүүрлэж томроно.
4. Цээж хорсох , өтгөн хатах
5. Буйлнаас цус гарах
6. Хэвлийн урд хана арьс язрах
Зөвлөгөө
• Илчлэгийн хэрэгцээ нэмэгддэг тул 2100-2500ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх
• Өтгөн хаталтыг багасгахын тулд эслэгээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
• Язралтын эсрэг тос хэрэглэх
14 долоо хоног жирэмсэн
Ураг 8-10см 25-40гр жинтэй буюу алимны хэмжээтэй болжээ.Биеэр нь үс ургаж дулаан байлгах үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үс хөмсөг нь ургаж эвшээх хуруугаа хөхөх зэрэг үйлдэлүүдийг хийнэ. Ургийн өөр нэг чухал өөрчлөлт бол түүний бөөр нь амнион шингэнийг залгихад шээс ялгаруулж эхэлдэг. Тэдний давсаг 30 минут тутам дүүрч, хоосордог. Энэ нь ургийн хоол боловсруулах тогтолцоог үргэлжлүүлэн хөгжүүлэхэд маш чухал юм.Үр хөврөлийг тэжээж байсан шар уут алга болсон бөгөөд одоо хоол тэжээлээ зөвхөн ихэс болон хүйгээр дамжуулан авна.Ургийн хөлс өөхний булчирхай ажиллаж эхэлдэг.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Ядрах
2. Жирэмсэний эрт үеийн хордлого шинж багасах
3. Хөлрөх
4. Хамар битүүрэх
Зөвлөгөө
• Хоолны дэглэм дасгал хөдөлгөөн амьдралын эрүүл хэв маяг хэдий чухал ч уураг кальцийг тодорхой хэмжээнд авч байх нь чухал.
• Мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь зүйтэй.
• Хэвлий хэсгээр томорч эхэлдэг тул биед эвтэйхэн сул чөлөөтөй хувцас өмсөх, нуруунд ачаалал өгөхөөс сэргийлж намхан ултай гутал өмсөх
• Хэвлийн тойрон гэдэс томролтоос болж язралт үүсэх магадлалтай тул зөөлөн чийгшүүлэх тос хэрэглэх
• Хэт халуун усанд, савуунд орохоос зайлс хийх энэ нь цусны судсыг хэт өргөсгөх эрсдэлтэй.
15 долоо хоног жирэмсэн
Ураг 10-12 см 50-70 грамм хэмжээтэй болжээ. Биеийн харьцаа зөв болсон. Түүний сонсгол бараг хөгжсөн тул дуу авиа болон ээжийнхээ дууг сонсож чаддаг.
Амтлах мэдрэмж хөгжиж, хүүхэд ихэсээр дамжин амнион шингэнд хүрч буй янз бүрийн амтыг мэдэрч чаддаг. Ураг булчингаа бэхжүүлэхийн тулд амнион хүүдий дотор илүү их хөдөлж эхэлдэг. Ураг уснаасаа ууж эхэлсэн байгаа бөгөөд үе үе зогсуулдаг.
Эхийн биед гарах өөрчлөлт
-Дотор муухайрах нь алга болсон
-Гэдэс томрох тусам хүйснээс умдаг хүртэл хүрэн зураас гарч ирдэг бөгөөд үүнийг linea abba linea alba гэж нэрлэдэг. Энэ шугам нь эстроген дааврын түвшин өндөр байгаагаас болж меланин (арьсны пигмент) үйлдвэрлэл нэмэгдсэнээр үүсдэг.
-Арьсны меланиныг ялгаруулдаг эсүүд идэвхжсэнээр хөх, мэнгэ, сэвх, төрөлхийн толбо нь харлагддаг.
-Эстрогений дааврын өсөлтөд хариу үйлдэл үзүүлдэг хамрын салст бүрхүүлийн үрэвсэлээс болж хамар нь битүүрсэн хэвээр байж болно. Энэ таагүй байдлыг жирэмсний ринит гэж нэрлэдэг бөгөөд энэ нь маш түгээмэл бөгөөд уурын баннаар тайвшруулж болно.
Зөвлөгөө
-дасгал хийж эхлэхэд тохиромжтой үе
-жирэмсэн эмэгтэйн арьс маш мэдрэмтгий бөгөөд олон өөрчлөлтийг авчирдаг. Тиймээс наранд өртөхгүй байх, арьсыг сайн чийгшүүлэх, нарнаас хамгаалах тос хэрэглэх нь маш чухал юм.-
Жирэмсний туршид их хэмжээний ус уух нь маш чухал бөгөөд учир нь энэ нь чийгшүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулдаг
16 долоо хоног жирэмсэн
Ураг ойролцоогоор 11-13 см, 80-100 гр жинтэй байдаг. Үүнээс гадна толгойн диаметр (BPD) нь 33 мм, гуяны урт нь 21 мм байна. Хөмсөг болон дээд уруул дээр үс гарч ирдэг. Энэ үс нь төрсний дараа унадаг. Зовхи нь хаагдсан боловч нүдийг нь хажуу тийш нь хөдөлгөж эхэлдэг. Цус төлжүүлж эхэлдэг. Нүүрний хувиралууд илүүтэй гарч эхэлнэ.Ингэснээр хэвлийдээ үйлна, инээнэ. Цаашид атгах чадвараа хөгжүүлэхийн тулд тэд хүйсээ татаж, тоглоно. Хүүхдийн арьс махны завсраар өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
-Умайн ёроолын өндөр нь 14 см хүрнэ. Ээжийн хэвлийн доод хэсгийг хатууруулж, умайн хажуугаар чимхэх, тааламжгүй мэдрэмж төрж болно. Энэ нь шинэ умайн хэлбэрт шөрмөс дасан зохицох тул энэ нь санаа зовох шалтгаан биш юм.
-Хүүхэд илүү хөгжиж, илүү их энерги шаарддаг тул хоолны дуршил нэмэгддэг.
-Витамин дутагдсанаас шүд цоорох, буйлнаас цус гарах.
-Хэвлийн эзэлхүүний улмаас нурууны өвдөлт.
-Эстрогений түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор шүлс ихсэх. Үүнийг гиперсиалорея эсвэл птиализм гэж нэрлэдэг.
Зөвлөгөө
-Цусны даралтыг тогтмол хянах, цусны шинжилгээ, жинг хянах хэрэгтэй.
17 долоо хоног жирэмсэн
ургийн хэмжээ 13 см орчим, жин нь 140 гр орчим байдаг. Ургийн сонсгол хөгжиж байгаа тул эдгээр өдөөлтийг мэдрэх чадвартай тул чанга дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Казеоз верникса гарч ирдэг. Энэ нь ургийн арьсыг бүрхэж, хамгаалдаг цагаан өнгөтэй тослог бодис юм. Заримдаа нярайд ч гэсэн их бага хэмжээгээр vernix caseosa ажиглагдаж болно.
Эхийн биед гарах өөрчлөлт
• Ядрах
• Үтрээний шүүрэл нэмэгдэх
• Хөлний судсууд тодрох
• Хавагнах
Зөвлөгөө
-Эслэгээр баялаг хоолны дэглэм, зохих чийгшил, дасгал хөдөлгөөн нь жирэмсний энэ үе шатанд гарч болох өтгөн хаталтыг багасгаж, геморрой үүсэхээс сэргийлнэ.
-Хэт их хэмжээгээр давс хэрэглэх нь хаван үүсгэдэг. Цус багадалтаас сэргийлж, биед шаардагдах төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар уугаарай.
18 долоо хоног жирэмсэн
Энэ долоо хоногийн сүүлээр ирээдүйн хүүхэд 14-15 см урт, ойролцоогоор 150-200 грамм жинтэй байдаг. Таны хүүхэд рефлексээ шалгаж байна: тэр хөхөж, өшиглөж, шахах хөдөлгөөн хийдэг. Зүрхний тасалгаанууд тодорхойлогдсон тул зүрх аль хэдийн хүчтэй цохилж байна. Үе үе унтаж байгаа бөгөөд, унтаж сэрэх нь тогтмол болжээ. Араг яс нь мөн өөрийн урсгалыг дагаж, ясны эд үүсч эхэлдэг бөгөөд өмнө нь мөгөөрсөөр үүссэн эд нь ясжиж эхэлдэг бөгөөд үүний зэрэгцээ мөгөөрс ургадаг.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Ургийн хөдөлгөөнийг мэдрэх
2. Гар хөл бага зэрэг хавагнана
3. Нуруу хөших
4. Хөлний шөрмөс татах
5. Тавгүй зовиуруудаас болж шөнө унтахад хэцүү болох
6. Венийн судасны даралт ихссэнээр хамраас цус гарах нь олшрох
7. Санаа зовох
Зөвлөгөө
- өөх тос, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
-эрүүл зуршлыг дагаж мөрдөж, архи, тамхинаас зайлсхийх хэрэгтэй.
-Өтгөн хатах эрсдэлийг бууруулахын тулд та тэнцвэртэй хооллолтыг бас дагаж мөрдөх ёстой.
19 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 15 см урттай, 240 гр жинтэй хэмжээтэй болсон байгаа. Хэдий жижигхэн байгаа ч танд хөдөлгөөн нь аль хэдийн мэдрэгдсэн байгаа.Тархинд мэдрэлийн эсүүд үүсч, таван мэдрэхүй нь хөгжиж байна. Хүүхдийн хөдөлгөөн цаг тутамд 4 силүү байдаг.
Эхийн биед гарах өөрчлөлт
4. Гэдэс томорч эхлэнэ.
5. Таазаар өвдөх
6. Амьсгаадах
7. Нуруу чилэх
Зөвлөгөө
Усанд сэлэх, иогт явах зэрэг хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Мөн үтрээний булчин чангалах буюу кегелийн дасгал хийж болно. Энэ нь төрөлтийн үеийн өвдөлт багасгаж, хярзан урагдахаас сэргийлнэ..
20 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 16,5 – 25 см, 290 – 300 гр жинтэй болжээ. Тархинд үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх мэдрэхүйн төв хэсэг хурдтайгаар хөгжиж байгаа. Булчин, шөрмөс нь ч мөн илүү хүчтэй болжээ. Энэ долоо хоногт эхэд агуулагдах дархлааны эсүүд урагт шилждэг. Хүчтэй дуу чимээнд хариу үйлдэл хийж чадаж байгаа болохоор та хүүхдэдээ хөгжим сонсгож, ярилцаарай.
Эхийн биед гарах өөрчлөлт
1 Үтрээ томроно
2 Хавагнана
Зөвлөгөө
Хаван их байвал заавал мэргэжилийн эмчид хандаараа. 18-20 долоо хоногтойд ургийн гажиг харуулахаа мартуузай.
21 долоо хоног жирэмсэн
Ургийн хэмжээ 26 см, 360 гр жинтэй болсон байна.Хүүхэд маань өмнөхөөсөө томорсон боловч гэдсэндээ хангалттай зайтай байгаа болохоор гэдсэндээ тонтогнож хөдлөх нь илүүтэй таньд мэдрэгдэх болно. Ургийн амтлах мэдрэхүй улам хөгжиж таны идсэн зүйлийн амтыг ураг орчимын шингэнээс мэдрэх чадвартай болсон. Хүүхэд төрсөний дараа ээжийн идэж байсан хүнсэнд илүү дуртай болдог тул сахар багатай хоол хүнсийг илүү түлхүүтэй хэрэглээрэй. Унтаж сэрэх нь илүү тогтворжиж тодорхой үечлэлтэй болсон байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Хавагнана.
2. Батга гарах
3. Хэвлийгээр хатуурах
Зөвлөгөө
Дааврын нөлөөгөөр арьс илүү тослог болсонтой холбоотойгоор батга гарах хандлагатай байдаг. Хэвлийгээр хатгуулж цусархаг ялгадас үзэгдэх бол яаралтай хяналтын эмчдээ хандаарай
22 долоо хоног жирэмсэн
Таны хүүхэд буюу ураг толгойноос хөл хүртэл 27.8 см ойролцоогоор 475 гр жинтэй болсон байгаа. Энэ нь ойролцоогоор амтат төмсний хэмжээ юм.Ураг нүүр биеэ маажина. Уруул хэлбэрээ олно. Ургийн рефлексийн хөгжил үргэлжлэж зогсуулж эхлэнэ. Энэ нь ургийн хөдөлгөөнөөс ялгагдана жигд давтамжтай байна.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Ядрах
2. Ургийн жин нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөнийг нь илүү мэдрэнэ.
3. Бэлгийн дур хүсэл нэмэгдэж болно
4. Цагаан мах эргэж болно.
Зөвлөгөө
• Жин нэмэгдэж байгаатай холбоотой орой хөл бадайрч хавангаж болно. Энэ үед массаж хийх, бүлээн жин тавих, эрдэс амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн ургийн хөдөлгөөн хянаж ургийн хөдөлгөөн хэт ихсэх эсвэл мэдрэгдэхгүй бол хяналтын эмчидээ заавал үзүүлээрэй
23 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 28,5 см, 360 – 590 гр жинтэй болжээ. Нүдний пигмент нь бүрэлдэж байгаа. . Уушигны судаснууд хөгжиж гадаад орчинд амьдрах бэлтгэлээ хийнэ. Арьсан доор өөхөн эд хуримтлагдаж арьсны үрчгэр байдал арилсан байгаа.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Хөл шагай орчмоор хавагнах нь хэвийн ч гэлээ огцом юм уу хэт нэмэгдвэл эмчид хандах хэрэгтэй
2. Хүүхдийн жин нэмэгдэхийн хэрээр нуруу чилж өвдөх зовиур нэмэгдэж болно
3. Шөрмөс татаж магадгүй
Зөвлөгөө
-Шөрмөс ихэвчлэн оройн цагаар татна. Энэ үед массаж хийх, бүлээн жин тавих, эрдэс амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хооллохдоо ойр ойрхон, бага багаар хооллоорой. Аль болох өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.
24 долоо хоног жирэмсэн
Таны хүүхэд 30 см, 600 гр жинтэй болсон.Нүүрний рефлекс мимик нь улам хөгжиж хөмсөгөө зангидаж чадаж байгаа. Ургийн жин цаашдаа 7 хоногт 110гр нэмэгдэнэ. Бүдүүн гэдэс ялгаран хөгжиж хошногоны нүх харагдана. Энэ хэд хоногт хөлсний булчирхай нь бүрэлдэж эхэлдэг. Түүний хөдөлгөөн нь илүү тогтмол, хүчтэй болно. Таны уусан хүйтэн халуун зүйлсийг мэдэрч өшиглөх хөдөлгөөн хийнэ.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Хөл, шагай орчмоор хавагнасан тохиолдолд суухдаа аль болох хөлөө өндөрлөж байгаарай.
2. Нуруу чилэх
3. Хэвлийн зураас улам тодрох
4. Хурхирах
Зөвлөгөө
-Жирэмсэн биш үедээ та хурхирдаггүй байсан байж болно энэ үед дааврын өөрчлөлтөөс болон салст бүрхүүл маань хавагнаж хурхирч болно. Өдөрт 6-8 аяга ус ууж байх хэрэгтэй. Шингэний дутагдалт орохгүй.
25 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 37,5 см , 680 –776гр жинтэй болсон байгаа.Ургийн тэнцвэрийн мэдрэхүй хөгжиж дээш доош харж байгаагаа мэдрэнэ. Алганы зураас тодроно. Энэ нь насан туршид үлдэнэ. Гараараа юм барих рефлекс нь хөгжсөөр л байгаа. Нуруу, нугасны мэдрэлийн систем нь бүрэлдэн хөгжиж гүйцсэн.Ураг хэдий нүдээ нээхгүй боловч гэрэл сүүдрийг мэдрэх чадвартай болно.
Эхийн биед гарах өөрчлөлт
• Ядрах
• Цээж хорсох
• Бие бүх хэсгээр чилж, янгинаж өвдөх
• Унтахад зовиуртай болох
Зөвлөгөө
Томорч буй ураг хэвтэхэд мэдрэлийн судаснуудыг болон гол судас дардаг учраас эхийн нуруу, хөл чинэрэх, өвдөх магадлалтай байдаг.Мөн гол судас дарагдсанаас зүрхрүү очих цусан хангамжийг бууруулна. Үүнтэй холбоотой дотор давчдах, толгой эргэх шинж илэрч болно. Иимээс зүүн хажуугаараа хэвтэх нь хамгийн тохиромжтой
26 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 35,6 см урттай, 890 гр жинтэй болжээ. Мэдрэхүйн эрхтнүүд нь улам бүр хөгжиж, авьяас онцлог нь бий болж байна.Энэ долоо хоногт анх удаа нүдээ нээж байгаа. Сэрүүн байхдаа нүдээ нээж анивчиж байгаа.Эрэгтэй хүүхдийн төмсөг бага аарцгийн хөндийгөөс хуйхнагтаа бууж ирж байгаа. Одоо жинхэнэ агаараар биш ч гэсэн ураг орчмын шингэнээр амьсгалж сурч байгаа. Гэдсэндээ хүрэхэд хүүхэд хариу үйлдэл үзүүлдэг болсон.
Эхийн биед гарах өөрчлөлт
• Толгой өвдөх
• Бага аарцгын өвдөлт
• Даралт ихсэх
• Унтахад зовиуртай болох
Зөвлөгөө
- Умай томрохын хэрээр аарцгын ероол хэсгийн даралт нэмэгдэж өвдөлт мэдрэгдэнэ. Энэ үед хяналтын эмчидээ үзүүлэ зөвлөгөө аваарай.
27 долоо хоног жирэмсэн
Хүүхэд дунджаар 36,6 см урттай, 1019 гр жинтэй болсон байгаа.Энэ цэцэгт байцаатай шиг болсон байгаа. Зөвхөн томроод зогсохгүй улам ухаалаг болж байна. Хүүхэд маань зүүдлэх чадвартай болсон байгаа. Уушгиараа амьсгаа авч, гаргаж сурч байгаа. Гэхдээ та дутуу төрөлтөөс сэргийлэх хэрэгтэй.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Өмнөх долоо хоногт илэрч байсан хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, нуруу өвдөх, цагаан мах эргэх зовиур илэрч магадгүй
2. Арьс, хумс, үс нь улам бат бөх болж хурдан ургаж байгаа
3. Доошоо шээс дусагнах
4. Доош мөчид, гадна бэлэг эрхтэний судас өргөсөх
5. Шээс дусагнах
Зөвлөгөө
Жирэмсний үед даавар нэмэгдсэн болон умай томорч давсган дээр дарснаас болж шээс дусагнаж болно.Иймээс та хамгийн хялбар кигель дасгал хийх зохимжтой.
28 долоо хоног жирэмсэн
Хүүхэд ойролцоогоор 38 см урттай, 1160 гр жинтэй байна. Гэр бүлийн гишүүдийн дууг ялган таньж эхлэнэ.Ураг чанга дуу шуугианд цочих юмуу айсан үедээ уйлдаг болно. Мөн таны үнэртэж буй зүйлийг хамтдаа үнэрлэж байна.Ургийн зан төлөв бий болдог тул тайван өөдрөг байхыг хичээгээрэй.
Эхийн биед гарах өөрчлөлт
1. Төрөх хугацаа дөхөх тусам нойргүйдэл ихэсдэг
2. Амьсгаа давхцах
3. Нуруу болон биеийн зарим хэсгээр чилж өвдөх
4. Хөхнөөс цэхэр шардуу өнгийн шингэн ялгарна.
5. Амьсгал өнгөц богино болно.
Зөвлөгөө
Жирэмсний нэмэлт витаминаа эмчийн заавраар уух хэрэгтэй.
Жирэмсний 29 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 38.6 см урттай, 1000-1300гр жинтэй болсон байна.Ургийн шар үс унаж эхлэнэ. Арьсан доор нь өөхөн давхарга үүсч, арьс нь улам л булбарай болсоор. Тархин дах дулааныг тохируулагч төв нь бүрэн боловсорсон байгаа. Энэ долоо хоногоос эхлэн таны жин 500гр-р нэмэгдэнэ. Иймээс илүү идэвхитэй хөдөлгөөн хийгээрэй. Арьсны тосон бүрхүүл аажим арилна. Ургийн хөдөлгөөн идэвхитэй байх нь ураг эрүүл байгааг илтгэнэ.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Толгойн өвдөх /нойронд муу байх нөлөөлөх/
2. Гэдэс орчмын арьс загатнах
3. Өтгөн хатах
4. Хэвтэхэд хүндрэлтэй болох
5. Ойр ойрхон шээс хүрэх
6. Арьс язрах
Жирэмсний 30 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Ургийн нүд орчин тойрныхоо эд зүйлсийг ялгаж харна. Нөсөөжилт ихсэхийн хэрээр бор өнгөтөй болно. Ургийн арьсны өнгө эцэг эхийн ген-с шалтгаална. Таны хүүхэд 7 хоног бүр 200гр нэмнэ. Хүүхэд ойролцоогоор 39 см урттай, 1300-15000 гр жинтэй болсон байна. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн бүрэн хөгжсөн байгаа. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багассанаар хөдөлгөөн ширүүснэ. Ихэс хэт авиан шинжилгээгээр шохойжсон харагдаж болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Умай томрох хэрээр илүү ядрах
2. Цээж хорсох
3. Сэтгэл санаа тогтворгүй болох
4. Амьсгаа давчдах
5. Унтахад бэрх болох
Жирэмсний 31 дэх долоо хоног
Ургийн өсөлт:
Та ээж болох аялалын сүүлийн шатанд оржээ. Хүүхэд тань зүүд зүүдэлдэг болсон байгаа. Хүүхэд ойролцоогоор 41 см урттай, 1600 гр жинтэй болсон байна. Хүүхдийн ясны хөгжил түргэсэж байгаатай холбоотойгоор кальцийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багасч байгаатай холботой хуучин шигээ байнга хөдөлгөөн хийхээ больж, илүү ширүүн хөдөлгөөн хийдэг болно.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Бракстон хикс базлалт
2. Хүүхэд томрохын хэрээр амьсгаа давчдаж, ойр ойрхон шээс хүрнэ
3. Хөхнөөс уураг гарна
4. Нойргүйтэх
5. Хэт ядрах
Жирэмсний 32 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Таны гэр бүл шинэ гишүүнээ хүлээж авхад 2 сар үлджээ. Хүүхэд ойролцоогоор 42,5см урттай, 1800гр жинтэй болсон байна. Толгойгоо доош харуулан төрөх байрлалаа олсон байгаа. Хүүхдийн хөдлөх талбай багассан учраас цөөн бөгөөд хүчтэй хөдөлдөг болсон. Өдөрт 10 удаа хөдлөх нь хэвийн гэж үзнэ. Хэт авиан шинжилгээнд хамрагдах үе.
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
1. Хөхнөөс уураг гарах
2. Хөхний толгой хэсэг харлана
3. Үтрээнээс гарах цагаан юм ихэснэ
4. Хавагнах
Жирэмсний 33 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Таны хүүхэд биедээ төмөр кальци фосфор зэрэг эрдэс бодис нөөцлөнө. Уушгины хөгжил үргэлжилсээр байна. Ураг ихэвчлэн толгой доош харуулсан байна. Энэ нь түүнд илүү таатай байдаг. Хүүхэд тань ойролцоогоор 43,7 см урттай,1900-2100 гр жинтэй болсон байна. Хэт авиан шинжилгээгээр ургийн дунд чөмөгний өвдөг талд ясжилтын цэг үүссэн байна. Эрэгтэй хүүхдийн төмсөг нь уутандаа буусан байгаа бөгөөд үүнийг эхо оношилгоогоор харна.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Шээсээ барьж чадахгүй байна.
2. Хөдөлгөөн удаашрах
3. Мартамхай болох
Зөвөлгөө: Энэ үед төрөлтийн өвдөлтийг хэрхэн давж гарах талаар ойлголттой болох хэрэгтэй. Жирэмсний хяналтын эмч нар сургалт хийдэг тул суух хэрэгтэй.
Жирэмсний 34 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Таны хүүхдийн өөхөн давхарга илүү нэмэгдэж илүү булцгар болсон байна. Өөхөн эд нь төрсөний дараа дулааныг тогтвортой байлгаха чухал үүрэгтэй. Нүүрний хувирал илүү тод болно. Хүүхэд ойролцоогоор 45 см урттай, 2100-2300 гр жинтэй болсон байна. Ээжээсээ дархлалын эсүүдийг шилжүүлэн авч байгаа. Төрөх хүртэл энэ байдал үргэлжлэх бөгөөд төрсний дараа ангир уургаараа ч гэсэн дархлалын эсүүдийг авдаг. Хүүхэд тань унтахдаа нүдээ аньж сурсан байгаа.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Дааврын нөлөөгөөр нүд бүрэлзэх
2. Өтгөн хаталт
3. Хөл, гар хавагнах
4. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг
Жирэмсний 35 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Таны хүүхдийн эрхтэн тогтолцооны хөгжил үргэлжилсээр гадаад орчинд амьдрах чадвар нэмэгдэнэ. Таны ххүхдийн чихний бүтэц бүрэн хөгжиж, сонсгол нь янз бүрийн дуу чимээнд илүү мэдрэмтгий болно. Төрснийхөө дараа хэвлийдээ сонсож байсан хөгжим ая, дууг таньдаг гэж үздэг. Хүүхэд ойролцоогоор 46 см урттай, 2400-2600 гр болсон байна. Удахгүй хорвоод төрөх тул хөхөх рефлекс нь улам нэмэгдэж хуруугаа хөхөж байгаа. Өөх хуримтлуулах нь энэ долоо хоногт ялангуяа хүүхдийн гар, хөл хэсэгт илүү ихээр нэмэгдэж байгаа.
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
1. Нойргүйдэх
2. Өтгөн хаталт
3. Хөл, гар хавагнах
Жирэмсний 36 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Ургийн хөгжил төгсгөлийн шат уруу ордог. Түүний цусны эргэлтийн тогтолцоо гадаад орчинд амьдрахад бэлэн болсон ба дархлалын тогтолцоо улам сайжирсаар байдаг. Харин хоол боловсруулах эрхтэн тогтолцоо төрсний дараа 1-2 жил үргэлжилнэ. Ургийн гэдсэнд анхны баас хэлбэржих бөгөөд үүнийг зунгаг гэж нэрлэдэг. Хүүхэд ойролцоогоор 47,4 см урттай. 2600-2800 г жинтэй болсон байна. Түүний Арьс нь нэлээн зөөлөрч, торго шиг болжээ. Тагнай нь хатуурсан ч шүд нь гарах арай болоогүй байна.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Нуруу чилэх
2. Амьсгалахад хялбар болох
3. Хөл, гар хавагнах
Жирэмсний 37 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Ураг томорсонтой холбоотой өшиглөх, цохих зэрэг хөдөлгөөн хийх зохимжгүй болсон. Харин суниах, эргэж тойрох, хөлөө жийж, гараа тэнийлгэх зэрэг хөдөлгөөн хийнэ. Төрсний дараах 10секундэд хүүхэд анхны амьсгад авч уушигны цусны эргэлт нэмэгдэж цулцанд агуулагдаж байсан ус агаараар солигдоно. Хүүхэд ойролцоогоор 48,5 см урттай, 3000-3100 гр хүртэл жинтэй болсон байна.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Гэр орноо цэвэр байлгах, янзлах, цэгцлэх хүсэлд энэ үед ихэнх эмэгтэйчүүд хүчтэй автдаг
2. Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
3. Нуруу чилэх
4. Салиа гарах
Жирэмсний 38 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Таны хүүхдийн тархи, уушиг, элэгний хөгжил үргэлжилж сүүлийн шат уруугаа орно. Ураг 7 хоногт 200-300 граммаар нэмэгдэнэ. Хүүхэд ойролцоогоор 49-50 см урттай, 3100-3400 г хүртэл жинтэй болсон байна. Хүүхэд урт үстэй, бас хумс нь ургасан байвал та битгий гайхаарай. Гараараа барьж авах рефлекс нь хөгжсөн мөн зогьсуулах нь их байдаг.
Таны биед гарах өөрчлөлт:
1. Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэх
2. Нуруу чилэх
3. Үе үе базлах, дунших
4. Доошоо цусархаг ягаан шингэн гарах
Жирэмсний 39 дах долоо хоног
Ургийн өсөлт:
Жирэмсний хугацаа бүрэн гүйцсэн боловч ургийн хөгжил үргэлжлэн явагдсаар байна. Хамгийн чухал хөгжил ургийн тархинд явагдана. Өмнөх сартай харицуулахад ургийн тархи 30% томорсон байна. Энэ эрчимтэй хөгжил төрсний дараа эхний 3 жил явагдана.Хүүхэд ойролцоогоор 50 см урттай, 3400-3600 г хүртэл жинтэй болсон байна. Хүүхдийн хөдлөх зай улам бүр багассаар л байна. Биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унасан байгаа. Одоо төрөх байрлалдаа орж, төрөлтийн өвдөлтийг хүлээж байна.
Таны биед гарах өөрчлөлт:
Хоолны шингэц удаашрах, дунших.
Жирэмсний 40 дэх долоо хоног
Ургийн өсөлт:
Ургийн яс хатуурна. Ураг 51 см урттай, 3600-3800 г жинтэй болсон байгаа. Хүүхэд төрөхөд түүний жин, уртыг хэмжээг нь нарийн мэдэх болно. Одоо түр хүлээхэд л болно. Хумс, үс нь улам ургасаар л байна. Уушги нь улам л хөгжиж байгаа бөгөөд төрөх үед хангалттай амьсгалж чаддаг болсон.
Таны биед гарах өөрчлөлт:
Сүүлийн хэдэн долоо хоногт мэдрэгдэж байсан бүх зовиурууд хэвэндээ байна.