Ургийн гажиг үүсэхээс сэргийлэх

  • Эхлэл
  • Ургийн гажиг үүсэхээс сэргийлэх
Ургийн гажиг үүсэхээс сэргийлэх
  • 2024 оны 03 сарын 16

Ургийн гажиг үүсэхээс сэргийлэх

Бүх төрлийн ургийн гажгаас 100 хувь сэргийлэх боломжгүй боловч эмэгтэй хүн болгон эрүүл хүүхэд төрүүлэх боломжоо ихэсгэж чадна.

Үүнд:
1. Өдөр бүр 400 микрограм фолийн хүчил ууж байх.
-Жирэмсэн болохын өмнө 3 сарын хугацаанд болон жирэмсэн болсоноос хойш цолийн хүчил уух нь ургийн тархи нугасны төрөлхийн гажиг үүсхээс сэргийлнэ. Фолийн хүчилийг дангаар нь хэрэглэхээс гадна жирэмсэний мулть витаминуудтай хамт хэрэглэж болно.

2. Согтууруулах бодис, мансууруулах бодис, тамхи татахгүй байх
Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэвэл этилийн спирт нь шууд цусанд нь нэвтрэн улмаар ихэс ургийн тархины хоригийг шууд нэвтэлж ургийн гажиг үүсгэнэ. Жирэмсэн үед уух согтууруулах ундааны аюулгүй хэмжээ тохиромжтой согтууруулах ундаа гэж байдаггүй. Тамхи татах нь дутуу төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг зарим гаж хөгжил үүсгэнэ өөрөө тамхи татаагүй ч тамхи татдаг хүний хажууд байвал мөн адил эрсдэл үүснэ. Жирэмсэн байхдаа кокайн хэрэглэж байсан эхээс төрсөн хүүхэд гар, хөл, шээс ялгаруулах систем болон зүрхний гажигтай төрөх магадлал өндөртэй байдаг.

3.Эмийн зохистой хэрэглээ
Зарим төрлийн эмийн бодисыг жирэмсний хугацаанд хэрэглэх нь төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог. Уналт таталтын эсрэг эм, сэтгэц нөлөөт эм, артерийн даралт бууруулдаг эм, дааврын бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүн,тураах бэлдмэл,уламжлалт эмчилгээний тан мэт ургийн гажиг үүсгэх өндөр эрсдэлтэй.

4. Халдвараас сэргийл
Жирэмсэн байх хугацаандаа халдвар авахаас сэргийлэх нь маш чухал ач холбогдолтой. Зарим төрлийн халдварууд нь жирэмсний хугацаанд урагт халдаж ноцтой нөлөө үзүүлдэг тул халдвараас сэргийлэх нь ургийн гажиг үүсэхээс сэргийлэх гол арга замын нэг болдог.

5. Орчны хорт нөлөөнөөс зайлсхийх
Ургийн гажиг үүсэхэд химийн хорт бодисууд чухал нөлөө үзүүлдэг. Учир нь ихэнх бодисууд ихэсээр нэвтэрч ургийн цусны урсгалд шууд ордог.Химийн бодисуудаас хол байх шаардлагатай.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team