- 2024 оны 03 сарын 16
Таны гэр бүлд шинэ гишүүн ирлээ
Таны гэр бүлд шинэ гишүүн ирлээ. Бүх гишүүддийн амьдралд том өөрчлөлт үзүүлнэ. Тэр тусмаа ах эгч нарт. Дүүдээ улам хайртай болж хүлээн авхад эцэг эх бид нар түүнд туслах хэрэгтэй.
Үүнд:
1. Жирэмсэн болсоноо хэлэх
-Өөрийн хүүхдийн насанд тохирсон үг хэллэгээр дүүтэй болж буйг нь хэлэх хэрэгтэй. Ингэснээр эртнээс дүүгээ сонирхох хайрлах сэтгэл зөн совин нь үүснэ. Гэдсэнд байгаа дүү нь одоо юу хийж байгаа юу чаддаг болсон талаар хэлж өгөх нь хүүхдийг улам дүүгээ сонирхох өхөөрдөх нөхцөлийг үүсгэнэ.
2. Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх
Ах эгчийг нь дүүдээ туслах боломж олгоорой. Өөрөөр нь шинэхэн дүүдээ өлгий, хувцас, тэрэг зэргийг авах үед нь сонгуулж саналыг нь сонсож дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.
3. Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх
Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй
4. Анхны уулзалтыг төлөвлөөрөй.
Аав ээжүүд маань шинэ нярай гарсанаас хойш сандран тэвдэж ах эгчийг нь орхигдуулах хандлага их бий ингэсээр ах эгчид таагүй мэдрэмж төрдөг. Дүүтэйгээ анх танилцан түүнийг тэврэх нь хамгийн сайн мэндчилгээ юм. Ингэснээр хүүхдэд дүүтэйгээ илүү дотно болох болмж олддог. Ингэхдээ илүү тохитой дулаан тааламжтай газар /зөчний өрөө/ байх нь чухал.