Torch шинжилгээ гэж юу вэ?

Torch шинжилгээ гэж юу вэ?
  • 2024 оны 03 сарын 16

Torch шинжилгээ гэж юу вэ?

Зарим төрлийн халдвар жирэмсэний явцад урагт дамжиж өвчлөл үүсгэх шалгаан болдог. Халдварт өртсөн нярайд өсөлт хоцрогдох, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомсдол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй. TORCH гэдэг нь эдгээр халдваруудын нэрний товчлол юм.

T-Токсоплазм

O-/other/ бусад Үүнд: Варицелла-зостер вирус, Зика вирус, Парвовирус,b19, энтеровирус,Хүний дархлал хомсдолын вирус, гепатит В,С

R- Рубелла вирус

C-Цитомегаловирус

H-Херпес вирус

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Цитомегаловирус нь херпес вирусийн бүлгийн халдвар юм. Эхээс урагт төрөх замаар, нярайд хөхний сүүгээр дамжих магадлалтай байдаг. Энэхүү халдвараар халдварлагдсан урагт сонсголын эрхтэний эмгэг, харааны эмгэг, оюун ухааны хомсдол, хатгаа зэрэг өвчнүүд үүсч болно.

Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхоо үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

-Жирэмсэн болохоос өмнө энэ шинжилгээг өгч байгаагүй бол жирэмсэний эхний 3 сар өгөх нь зүйтэй. Энэ шинжилгээг заавал хийх заалтгүй бөгөөд эмч зөвлөөгүй бол хийлгэхгүй байж болно.

TORCH-ийн шинжилгээний хариунд ихэвчлэн эерэг, сөрөг гэсэн дүгнэлтүүд байдаг. Үүнд халдвар бүрт IgG, IgM гэх эсрэг бие байгаа үгүйг харуулна. IgM эсрэг бие нь хурц халдварыг, IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team