Жирэмсэн үеийн арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Эхлэл
  • Жирэмсэн үеийн арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?
Жирэмсэн үеийн арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?
  • 2024 оны 03 сарын 16

Жирэмсэн үеийн арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

Язралт нь арьсны дунд давхарга буюу дермис хэсэгт үүссэн гэмтэл бөгөөд дээд давхарга болох эпидермист харагдана. Арьс сунах гайхамшигтай чадвартай. Энэ нь түүний коллаген, эластины ширхгүүдтэй нягт холбоотой. Гэвч арьс богино хугацаанд хэт сунах нь язрах шалтгаан болно.

Арьсны язрал эхэн үедээ улаан хүрэн өнгөтөй судал хэлбэртэй үүсэж удахын хирээр цайвар сорви болж үлдэнэ. Жирэмсэн үед кортизол, эстроген дааврын нөлөөгөөр коллаген, эластины агууламж буурч арьсны уян хатан байдал алдагдана. Үүний зэрэгцээ хэвлий, ташаа, хөхний арьсны суналт илүүтэй нэмэгдэх нь арьс язрах үндсэн шалтгаан болно. Эмэгтэй хүн бүрд жирэмслэлт өөр явагдах боловч жирэмсэний сүүлийн саруудад арьс язрах магадлал өндөр.

Арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

1. ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОХ.

Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Энэ бидний мэддэгээр эрүүл, амин дэмээр баялаг хоол хүнс багтана. Эрүүл амин дэмээр баялаг хүнс хүүхдийн өсөлтийг дэмжиж, эхийг хэт таргалуулахгүй байх талтай. Мөн арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх хоол хүнс сонгох нь зүйтэй.

Үүнд: Антиоксидантаар баялаг цэцэгт байцаа, бууцай, нэрс, хад, гүзээлзгэнэ, шинэ ногоо, жимсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Е витамин агуулсан самар, үр, авокода буюу ногоон өнгөтэй бүтээгдэхүүн арьсны эсийн үйл ажиллагааг дэмждэг сайн талтай.

А витамин агуулсан лууван, амтат төмс, манго, улаан амтат чинжүүг хэрэглэ. Энэ нь арьсны нөхөн сэргэх чадварыг идэвхжүүлдэг.

Омега 3 агуулсан хүнс, загасны тос, мах, өндөг хэрэглэх нь арьс, үс, хумсыг гэрэлтүүлж, хуурайшуулдаггүй.

Хэдий чинээ багх жин нимнэ төдий чинээ язралт бага байна. Хамгийн гол нь эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс гурил, чихэрнээс татгалзаж эрүүл зав хооллоорой!

2. ШИНГЭН САЙН УУХ

Өдөрт дунджаар найман аяга ус уух шаардлагатай. Энэ нь хоёр литрээс багагүй ус юм.

Ургамлын гаралтай цай уу. Коффейн агууламжгүй учир цангах мэдрэмжийг багасгаж, өдөр бүр ус уух залхмаар мэдрэмжийг үгүй хийдэг.

Усны агууламж ихтэй жимс, ногоо идэх хэрэгтэй. Өргөст хэмх, тарвас, гүзээлзгэнэ идэхийг зөвлөж байна.

3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭРЭЙ

Кегелийн дасгал, хөнгөн йогийн дасгалыг хослуулан хийх хэрэгтэй. Дасгал хийх үед цусны эргэлт сайжирч, жирэмсний үеийн сэтгэл гутралаас гарах арьсны уян хатан чанарыг дэмжих гэнд маш олон давуу талтай

4. АРЬСАА ЗӨӨЛӨН ГУУЖУУЛ

Хуурай биеийн алчуурыг ашиглаж, хуурай арьсаа зөөлөн массаж хийх маягаар угаагаарай. Кофе скраб гэх мэт көөлөн органик гуужуулашч хэрэглээрэй. Ингэснээр биеийн үхсэн арьсны эсийг унагааж, шинэ эс өсөж, арьс өнгөлөг толигор болох болно. Биеэ чийгшүүлэгч тосоор байнга тослохоо мартаж болохгүй.

5. АЛЬ БОЛОХ БИЕЭ ЭРТ ТОСОЛЖ ЭХЭЛ! ӨДӨР БҮР ТОСЛО

Сүүлэн тос тогтмол хэрэшлэх нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Сүүлэн тосны ид шидийг яриад дуусахгүй. Арьсны язралтаас гайхалтай сэргийлээд зогсохгүй алжаал ядаргаа тайлагч шидэт тос юм. Мөн чидун ба кокосын тосыг дэлхий дахинд язралтын эсрэг хэрэглэдэг байна.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team