- 2024 оны 03 сарын 25
Жирэмсэн үеийн эмчид яаралтай үзүүлэх шинж тэмдэгүүд гэж юу?
Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу?
- Үтрээнээс цус гарах.
- Толгой эргэх, ядарч сульдах.
- Хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
- Толгой шилэн хүзүүгээр өвдөх, нүд бүрэлзэх, аюулхай орчмоор өвдөх
- Ургийн хөдөлгөөн цөөрөх, Ургийн хөдөлгөөн хэт эрчимжих
- Үтрээний шүүрлийн хэмжээ, өнгө, шинж чанар өөрчлөгдөх ногоон өнгөтөй болох
- Шээх үед шээсний сүврүү халуун оргиж өвдөх, шээс хурц үнэртэй болох
- Олон удаа бөөлжих
- Өндөр халуурах
- Юм хоёрчлогдож харагдах, нүд бүрэлзэх,
- Амьсгалахад саадтай болох
- Өтгөн хатах, олон удаа суулгах
- Их бие, гар, хөл, гарын алга хөлийн ул зэргээр загатнах, шөнө нойр муудах
- Сэтгэл гутрал түгшүүр
- Мөн жирэмслэлттэй холбоогүй бие махбодийн таагүй асуудал гарвал мэргэжилийн эмчид яаралтай хандан тусламж зөвлөгөө аваарай