- 2021 оны 12 сарын 24
Б.Бүлтэн Ардын эмч боллоо
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна.
Эх хүүхдийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөм эмч, Хүний гавъяат эмч Б.Бүлтэнд Ардын эмч цол хүртээлээ. Тэрбээр эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд 40 гаруй жил зүтгэхдээ 17 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ.Олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн юм.