Ургийн ясжилтын цэг гэж юу вэ?

  • Эхлэл
  • Ургийн ясжилтын цэг гэж юу вэ?
Ургийн ясжилтын цэг гэж юу вэ?
  • 2024 оны 03 сарын 29

Ургийн ясжилтын цэг гэж юу вэ?

Ясжилтын цэг нь хэт авиан шинжилгээгээр ургийн уушгины хөгжил болон ургийн хөгжлийг хэр зэрэг гүйцсэн бэ гэдгийг илэрхийлдэг нэгэн үзүүлэлт юм. Үүний тулд ургийн 3 ясанд хэмжилт хийдэг ба үүнээс ургийн дунд чөмөгний толгой хэсгийн хэмжээг ихэвчлэн хэмждэг. Ясжилтын цэг гэж чухам юуг хэлдэг вэ? Кальцийн бэлдмэл дутагдахаар ясжилтын цэг үүсдэггүй юу гэж олон жирэмсэн эмэгтэйчүүд асуудаг. Жирэмсний эхний 3 сараас эхлэн ургийн анхдагч ясжилт хэт авиа шинжилгээгээр тодорхойлогдоэ эхэлдэг.

Харин жирэмсний 3 дахь 3 сард ясны хөгжил гүйцэд явагдаж төвлөрч байрласан эсүүд мөгөөрс хэлбэрээс ясан хэлбэрт хувирч шилждэг. Хоёрдогч ясжилтын төвийг илрүүлж хэмжсэнээр өсөлтийн талаарх мэдээлэл авах боломжтой болдог. Үүнийг бид ясжилтын цэг биш ясжилтын төв гэж нэрлэдэг. Үүнд: дунд чөмөгний өвдөг хэсгийн, шилбэний дээд хэсгийн, атгаал чөмөгний дээд хэсгийн гэсэн 3 ясжилтын цэг бий. 

  • Дунд чөмөгний өвдөг хэсгийн ясжилтын төв жирэмсний 33 долоо хоногтойгоос харагдана.
  • Шилбэний дээд хэсгийн ясжилтын төв жирэмсний 35 долоо хоногтойгоос харагдана.
  • Атгаал чөмөгний хэсгийн ясжилтын төв жирэмсний 38 долоо хоногтойгоос харагдана. 

          Жирэмсний 32 долоо хоногтойд ясжилтын төвүүд харагдахгүй байна гэж үзнэ кальцийн бэлдмэл уух нь буруу ойлголт юмаа. Ясжилтын төвүүд бүгд тодорхойлогдвол жирэмсний хугацаа нь 38 долоо хоногоос илүү гарсан байна. Ясжилтын төвүүд үүсээгүй байвал ургийн уушигны хөгжил гүйцээгүй эсвэл төрөх хугацаа болоогүй байгааг илтгэдэг.
 

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team