Төрсний дараах үеийн физиологийн өөрчлөлт

  • Эхлэл
  • Төрсний дараах үеийн физиологийн өөрчлөлт
Төрсний дараах үеийн физиологийн өөрчлөлт
  • 2024 оны 04 сарын 05

Төрсний дараах үеийн физиологийн өөрчлөлт

Жирэмслэлт болон төрөлтийн явцад эхийн бие махбодид үүссэн физиологи өөрчлөлтүүд ихэнхдээ 6 долоо хоногийн хугацаанд эргэж хэвэндээ орох үе юм.
Төрсний дараа умайд гарах өөрчлөлт

ДӨНГӨЖ ТӨРСНИЙ ДАРАА УМАЙ

  • 1000-1200 гр жинтэй
  • Умайн хананы зузаан 4-5 см хэмжээтэй
  • Умайн ёроол хүйсний орчим байрлана.


Төрсний дараа умайд гарах өөрчлөлт

  • Төрсний дараа 10-12 дах хоногт умайн ёроол умдагны цаагуур орно.
  • Төрсний дараа 4 дэх долоо хоногт умай хэвийн хэмжээнд хүрнэ.
  • Умайн гөлгөр булчин агшсанаар умайн цус алдалт тогтоно.

Эндометр

  • Өнгөц давхарга нь үхэжсэн, гуужсан эд байна.
  • Миометрийн давхаргад шинэ эндометрийн суурь болдог.
  • Төрсний дараах 7-10 хоногт эпитель эдээр хучигддаг.
  • 3 долоо хоногийн дараа эндометр бүрэн сэргэдэг.
  • Ихэс байснаас бусад хэсэгт төрсний дараах 16 дахь хоногт децидуаль гиалинжиж, цагаан эс нэмэгдэж хамгаалах урвал явагдана.

Умайн эргэх хөгжил удаашрах
Эмнэлзүйд:

  • Умайгаас гарах шавхарга удаан үргэлжлэх ба цусархаг, хэмжээ нь элбэг
  • Умайн хэмжээ том, улбагар, ёроол нь доошлохгүй
  • Бага зэрэг эмзэглэлтэй
  • Зарим үед халуурна

Шалтгаан:

  • Ихсийн хэсэг үлдэх
  • Умайд шавхарга хуримтлагдах
  • Умайн хоргүй хавдар
  • Умайн халдвар
  • Шээс ялгаруулах замын үрэвсэл
  • Цус багадалт
  • Шулуун гэдэсний нөлөөлөл
  • Давсагны үйл ажиллагаа алдагдах

Төрөх замын эргэх хөгжил

  • Үтрээний хэмжээ аажим багасч хэвийн байдалдаа эргэж ордог.
  • 3 дахь долоо хоногоос үтрээний хуниас дахин үүсч эхэлнэ
  • Үтрээний хучуур 4-6 долоо хоногтойгоос нөхөн төлжиж сэргэнэ.

Умайн хүзүү хэлбэржих

  • Дөнгөж төрсний дараа 10-12 см
  • 2 цагийн дараа 6 см
  • 24 цагийн дараа 3 см
  • 7 хоногийн дараа зузаарч хэлбэржсээр хуруу орох төдий
  • 4 долоо хоногийн дараа эргэж хэвийн байдалдаа орно.

Шавхарга

  • Төрсний дараа умайд ихэс байрлаж байсан талбайд нөхөн төлжилтийн явцад ялгарах шүүрлийг шавхарга гэнэ.
  • Хүүхэд хөхүүлэх үед шавхарганы хэмжээ нэмэгдэнэ.
  • Төрсний дараах эмгэг өөрчлөлтүүд
  • Хярзанд үүсэх хүндрэл
  • Эхчүүдийн 80%-д төрсний дараах эхний 3 хоногт хярзан орчим өвдөлт илэрдэг.
  • Хярзанд үүсэх хүндрэл

Авах арга хэмжээ

  • Хярзан орчимд мөсөн жин тавих
  • 5%-ийн лидокайн гел түрхэх
  • Парацетамол
  • Өвчин намдаагч лаа
  • Ариун цэвэр

Хярзан орчмын үрэвсэл

  • Мэдрэг антибиотик
  • Хярзангийн шарх идээлж, задарсан тохиолдолд оёдлыг авч урсгуур тавьж, өргөн хүрээний антибиотикоор эмчилнэ.
  • Оёдол задарч үрэвссэн үед оёдол тавьж болохгүй, шархыг өдөрт 2 удаа угааж, хуурай байлгана.

Эпидурал мэдээ алдуулалт

  • Эпидурал мэдээ алдуулалт хийлгэхэд 7-8 цагийн дараа давсагны үйл ажиллагаа хэвийн болох
  • Шээс удаан баригдсанаас давсаг тэлэгдэнэ
  • Давсагны детрузор булчин гэмтэж холбогч эдээр солигдоно.
  • Шээс ялгаралт нэмэгдэх

Авах арга хэмжээ

  • Давсаг хэт тэлэгдэхээс сэргийлж өвдөлт намдаалт болон кесар мэс заслаар төрсөн тохиолдолд давсаганд 12-24 цаг шээлгүүр байлгах
  • Төрсний дараа шээс гарахгүй >4цаг хугацаа өнгөрвөл шээлгүүр тавих
  • Шээснээс дээж авч бактериологи шинжилгээ хийх
  • Давсагт үлдэгдэл шээс <300мл хүртэл байвал шээлгүүрийг 48 цаг байлгана.

Шээс бэлгийн замын цоорол
Төрөлт удаан үргэлжлэх, ургийн толгой нэг хавтгайд удаан тавигдсанаас давсаг, шээсний сүвийн цусан хангамж алдагдаж үхжил улмаар цоорол үүснэ.
Үхэжсэн эдийн тав ховхорч унаснаар эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг.
Өтгөн хатах
Өтгөн хатсан үед хярзангийн оёдлын орчим өвдөх, цагаан мах эргэх, шулуун гэдэс цуурах, язрах, хошногоны булчингийн дутмагшилүүсэх эрсдэлтэй.
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа
Авах арга хэмжээ
Хярзангийн оёдолтой эхчүүдэд 2 долоо хоногийн турш лактулоза, хивэг, эслэг агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөнө.
Авах арга хэмжээ
Төрсний дараах хоёрдогч цус алдалт
Төрснөөс хойш 24 цагаас 42 хоногийн хугацаанд төрөх замаас >500 мл хэмжээтэй цус гарахыг хоёрдогч цус алдалт гэнэ.

Шалтгаан: 4Т

  1. Тone- умай агшилтгүй болох
  2. Тissue- ихсийн хэсэг үлдэх
  3. Тrauma- үтрээ, хярзангийн гэмтэл, кесар МЗ-ын умайн оёдлоос
  4. Тhrombin- цус бүлэгнэлтийн гажуудал

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team