- 2024 оны 04 сарын 15
Жирэмсэн үеийн цагаан мах эргэлт
Жирэмсэн үед нийт эмэгтэйчүүдийн 28%-д ШАМБАРАМ хэмээх асуудал тулгарч хүндрэл учруулдаг билээ. Геморрой буюу шамбрам жирэмсэний хугацаанд элбэг тохиолддог бөгөөд ялангуяа жирэмсний гурав дах гурван сард илүүтэй илэрдэг.
Шамбрам гэж юу вэ?
Шулуун гэдэсний доод хэсгийн болон хошного орчмын венийн судаснууд хавагнаж үрэвсэх эмгэг байдлыг шамбрам гэж нэрлэдэг.
Шамбарамыг судасны байрлалтай холбоотойгоор шамбрам гадна ба дотор гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдаг.
Жирэмсэн үеийн шамбарам үүсэх шалтгаан:
Жирэмсний явцад дааврын өөрчлөлтөөс болон шулуун гэдэсний венийн судаснуудын дотоод даралт ихэссэний улмаас шамбрам үүсдэг. Жирэмсний туршид венийн судаснуудын дотоод даралтыг ихэсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:
- Жирэмсний сүүлийн 3 сард ураг томорох хэрээр бүсэлхийнээс доош хэсгийн цусны эргэлт удаашрах үүнээс үүдэлтэйгээр үтрээ болон анус хэсэгт даралт ихээр очисноор хавагнах, тэлэх зэрэг үйл явц явагддаг.
- Жирэмслэхээс өмнө цагаан мах эргэж байсан бол жирэмсний үед цагаан мах эргэх магадлал өмнө нь цагаан мах эргэж байгаагүй эмэгтэйчүүдээс илүү байх тохиолдол бий.
- Дааврын өөрчлөлт венийн судаснуудыг өргөсгөх шалтгаан болдог.
- Жирэмсний хугацаанд өтгөн хаталт элбэг тохиолдоно. Өтгөн хаталт нь шулуун гэдэсний даралт болон суналтыг нэмэгдүүлснээр геморрой үүсэх шалтгаан болдог.
- Мөн төрөлтийн үеийн дүлэх үед мөн цагаан мах эргэх боломжтой ба та төрсний дараах өтгөн хаталтын шинж тэмдэгэнд анхаарал хандуулж чадвал цагаан мах өөрөөрөө арилах боломжтой.
Жирэмсэн үеийн шамбрамын эмчилгээ ихэвчлэн дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Үүнд:
- Эслэг өндөртэй хүнс хэрэглэх, шингэний хэрэглээгээ сайжруулах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх. Хэрэв өтгөн хатаад эхэлсэн бол хяналтын эмчийн заавраар эслэгийг хүнсний нэмэлтээр хэрэглэх мөн өтгөн хаталтын эсрэг бэлдмэл ашиглах боломжтой.
- Өтгөнөө цаг тухайд нь гадагшлуулах буюу удаан барихгүй байх.
- Суултуур дээр хэт удаан суухгүй байх: Нэгэнт анус хэсэгт даралт ихээр ирж байгаа үед удаан суултуурт суух нь цагаан мах эргэх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Кегелийн дасгал хийх: Кегелийн дасгал нь анус болон аарцаг, үтрээ орчмын булчинг сайжрууласнаар цагаан мах эргэх эрсдлийг бууруулах ба төрсний дараа биеийг буюу үтрээ орчмыг эргээд хэвийн байдалдаа хурдан ороход тус дэм болно.