- 2024 оны 05 сарын 03
Бракстон хиксийн базлалт буюу дуншилт
Бракстон хиксийн базлалт нь жирэмсний сүүлийн саруудад ажиглагдаж эхлэдэг. Энэ базлалт нь жинхэнэ төрөх үйл ажиллагааны базлалтаас умайн хүзүүг нимгэрүүлж нээгдүүлдэггүйгээрээ ялгаатай. Харин энэ базлалтыг манайхан дуншилт гэж нэрлэдэг бөгөөд жинхэнэ төрөх үйл ажиллагааны бэлтгэл болж өгдөг.
Дуншилт буюу Бракстон хиксийн базлалт нь эмх замбраагүй мөн өвдөлтгүй байдаг. Харин жирэмсний сүүлийн сард жигд давтамжтай, хүчдэл нь урьдынхаасаа бага зэрэг нэмэгдэж ирдэг бөгөөд зарим үед 10аас 20 минут тутамд түрүүнийхээсээ хүчдэл нь нэмэгдэж ажиглагддаг.
Бракстон хиксийн базлалт ба жинхэнэ төрлөгийн базлалтын ялгаа
Бракстон хиксийн базлалтыг дараах шинж тэмдэгүүдээр жинхэнэ төрлөгийн базлалтаас ялгадаг.
Бракстон хиксийн базлалт:
- Жигд давтамжгүй
- Хүч султай
- Ихэвчлэн хэвлийн өмнөд хэсгээр мэдрэгддэг
- Хөдлөх болон биеийн байрлал өөрчлөгдөх үед намдаж арилдаг
- Умайн хүзүүнд ямар нэгэн өөрчлөлт өгдөггүй
Жинхэнэ төрлөгийн базлалт:
- Жигд давтамжтай байдаг бөгөөд илүү өвдөлттэй болдог
- Хүч илүүтэй
- Ууц нуруунаас эхлэж хэвлийн доод хэсгээр тархаж өвддөг эсвэл эсрэгээрээ
- Базлазтын эрчим нь хөдөлгөөн болон биеийн байрлал өөрчлөхөд намддаггүй
- Умайн хүзүүг нээж нимгэрүүлдэг.
Түүнийг хэрхэн хөнгөвчлөх вэ?
Дуншилтыг намдааж хөнгөвчлөх хэд хэдэн арга байдаг. Хэрэв таныг сууж байхад хатуурч дуншвал босч алхаж болно. Харин идэвхтэй хөдлөж байхад мэдрэгдвэл суух юумуу хэвтэж болно. Зарим эмэгтэйчүүдэд бүлээн баннд 30 минутаас ихгүй хугацаагаар суух нь тустай байдаг. Мөн нэгээс хоёр аяга ус юмуу халуун цай ууж болно
Хэрэв дээрх аргууд танд тус болохгүй байвал та мэргэжлийн эмчид хандаарай