Жирэмслэлт ба венийн судасны бүдүүрэл

  • Эхлэл
  • Жирэмслэлт ба венийн судасны бүдүүрэл
Жирэмслэлт ба венийн судасны бүдүүрэл
  • 2024 оны 05 сарын 08

Жирэмслэлт ба венийн судасны бүдүүрэл

Хүний биед артери, вен гэсэн 2 төрлийн цусны судас байдаг гэдгийг бид мэднэ. 
Бүх судас 3-н давхаргаас тогтдог. 
Венийн судсыг артеритай харьцуулбал дунд давхарга буюу гөлгөр булчинт давхарга нь нимгэн байдаг онцлогтой. 
Мөн артериас ялгаатай нь венийн судасны дотор давхаргад хавхлага (клапан, valve) байх бөгөөд үүний тусламжтайгаар цус буцаж урсалгүйгээр зүрх рүү шууд очиж байдаг.

Тэгэхээр энэхүү хавхлаганы үйл ажиллагаа муудсанаас хана нь улам нимгэрч, хөндий нь тэлэгдэн өргөсөж, цусаар дүүрч мушгирсаныг бид "венийн судасны бүдүүрэл" буюу варикоз (оросоор) гэж нэрлэдэг ажээ. 

Жирэмсэн үед прогестерон дааврын нөлөөгөөр болон хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдсэнээс өнгөц болон гүний венийн судасны ачаалал ихсэж улмаар ихэвчлэн доод мөч, гадна бэлэг эрхтэнд варикоз үүсдэг. 

Гэвч жирэмсэн хүн бүрт тохиолддоггүй бөгөөд варикоз үүсч даамжрахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: 

  • Удамшил
  • Жирэмслэхээс өмнө арьсан дээр нь торлог хэлбэрийн судасжилтттай байсан
  • Илүү жинтэй байх
  • Хэт хурдан жин нэмэх
  • Хөдөлгөөний хомсдол
  • Халуун орчинд ажиллах
  • Наранд удаан хугацаагаар байх
  • Байнгын зогсоо ажил
  • Олон төрөлт
  • Ихэр жирэмсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. 

Яаж илрэх вэ?
~ Оройдоо хөл хавагнах, удаан хугацаагаар суух зогсох үед хөл хүндэрч чинэрэх, эрээн булчингаар хөндүүрлэх, халуу оргих
~ Арьсан доорх венийн судаснууд тодорч харагдах 
~ Хөх өнгийн судасны зангилаа үүсэх, зангилаа хөндүүрлэх зэрэг шинжүүд илэрнэ. 

Варикоз нь зөвхөн харагдах байдлын хувьд таагүй өөрчлөлт төдий бус судасны үрэвсэл, шархлаа, цус алдалт, цусан бүлэн үүсэх зэргээр хүндэрч болох ноцтой эмгэг юм! 

Хэрхэн эмчилж урьдчлан сэргийлэх вэ? 
Эмчилгээний оймс трико өмсөх, тарилга хийх, лазер эмчилгээ, хөлдөөх эмчилгээ, мэс засал гэсэн эмчилгээний аргууд байх бөгөөд эдгээрээс аль нь тохирохыг судасны мэс заслын эмч шийднэ. 
~ Жирэмсэн эмэгтэй удаан хугацаагаар зогсох, суухаас зайлсхийх хэрэгтэй. Амрахдаа хажуугаараа хэвтэх, хөлөө өргөж хэвтэх нь доод мөч, бага аарцгийн венийн судасны ачаалалыг багасгаж, цусны урсгалыг хэвийн болгоно. 
~ Варикоз даамжрахаас сэргийлж даралтат оймс трико өмсөнө. 
Энэ нь ердийн триког бодвол хөлд үзүүлэх даралтыг зөв хуваарилж байдаг онцлогтой. Тухайлбал: хөлийн шагай орчимд 100% даралт үзүүлж, өвдөг тахим орчимд 70%, гуя орчимд 50%, цавь орчимд 20% болж буурч байдаг. 
Трико нь үзүүлэх даралтаасаа хамаараад 4 зэрэглэлтэй байдаг. 
Ямар зэрэглэлийг хэрхэн өмсөхийг мөн л судасны эмч шийднэ. 
Триконы үзүүлэх даралтыг мөнгөн усны баганаар (мм/ Hg) хэмждэг бөгөөд тухайн триког DEN-ээр хэмжсэн бол жинхэнэ эмчилгээний трико биш гэсэн үг юм. 

Мөн триког орноосоо босоогүй байхдаа өмсөх естой. 
Зарим хүмүүст, тухайлбал судасны хатууралтай, арьсны үрэвсэлтэй, зүрхний титэм судасны эмгэгтэй, судасны үрэвсэлтэй, чихрийн шижингийн шалтгаант судасны гэмтэлтэй үед энэхүү триког өмсөхийг хориглодог. 
~ Жирэмсэн үедээ, ер нь хүн бүр өөрт тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийж, жингээ барьж байх нь судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлнэ. 

Урьдчилан сэргийлэлт 
Хэт жин нэмж болохгүй
Жин нэмэхгүй байх нь таны өргөссөн судсыг буцаж хэвийн болоход маш чухал ач холбогдолтой . Төрсний дараа өргөссөн судас ихэнхдээ хэвийн байдалд ордог . Гэвч та хэт их жин нэмэх нь хөлийн судсанд очих ачааллыг улам нэмж , доод мөчдийн цус зонгсоншил удаан явагдах нь эмгэг варикоз үүсэх хүчин зүйл болно. Үүнтэй холбоотой хөл хавагнах , өвдөх, чинэрэх зовиурууд нэмэгдэнэ.

Ислэг ихтэй хүнс болон эрүүл хооллох
Төрсний дараа эмэгтэйчүүдэд шамбарам их тохиолддог . Эслэг ихтэй ногоон өнгийн ногоо болон эрүүл хооллох нь та жирэмсний хугацаанд хэт их жин нэмэхгүй байх болон төрсний дараах шамбарамаас сэргийлнэ.Мөн эдгээр ногоонуудад флавонойд агуулсан ногоо буюу бууцай, брокколиг өргөн хэрэглээрэй.

Хөлөндөө массаж хий
Шагайнаас дээшээ гуя чиглэлтэй тосоор массаж хийж өгөөрэй. (Venasilk)
Хөлөө өндөрлөж амраагаарай
 

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team