- 2024 оны 05 сарын 10
Таны хүүхэд хөхний сүүндээ цадаж байна уу?
Хөхний сүүгээр дамжуулан хүүхэд хангалттай тэжээл авч чадаж байгаа эсэх нь ээжүүдийн дунд нийтлэг тохиолддог асуудлуудын нэг. Хүүхдээ хөхүүлж байх зуур бид хүүхэд хичнээн хэмжээний сүү залгилж байгааг тооцох боломжгүй байдаг. Ихэнхи хөхүүл ээжүүд маань хүүхдээ хангалттай хооллох хэмжээний сүүтэй байдаг ч зарим ээжүүдийн сүү хүүхдэд нь хангалттай хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс таны хүүхэд хөхний сүүндээ цадаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх талаарх зөвлөгөөг хүргье.
ЖИН НЭМЭХ, ГАДААД ТӨРХ ӨӨРЧЛӨГДӨХ
Төрөөд 3-4 хонож буй хүүхдийн жин 7-10 хувиар буурах нь энгийн үзэгдэл. Харин 10-аас илүү хувийн жин алдаж байгаа тохиолдолд хөхний сүүний чанарыг сайжруулахад анхаарч эхлэх хэрэгтэй. Хүүхдийн биеийн жинг 5 хоног бүрт шалгаж байх нь зүйтэй, энэ үеэр хүүхэд жин нэмж эсвэл хасч байгааг анзаарч болно. Мөн ингэж ойр ойрхон шалгах үед хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд эрт илрүүлж, эмчлэхэд тохиромжтой. Таны хүүхдийн жин хэвийн үед хэрхэн өөрчлөгдөхийг доорх хүснэгтээс хараарай.
Нас |
Жин нэмэх (7 хоног тутам) |
0-3 сар |
110-200 grams |
4-6 сар |
110-140 grams |
6-12 сар |
60-110 grams |
Хэрвээ таны хүүхэд хэвийн хэмжээгээр жин нэмж байгаа бол хүүхэд тань хөхний сүүндээ хангалттай цадаж байна гэсэн үг.
Шинэхэн ээжүүддээ хүүхэд төрснөөс хойш хүүхдийн эмчтэйгээ үргэлж зөвшилцөж, хүүхдийн жингийн талаар ярилцаж байхыг зөвлөж байна.
Мөн дараах зүйлиийг тогтмол анхаарч байх хэрэгтэй. Үүнд:
- Таны хүүхэд асаргаа ихээр шаардаж байна уу?
- Таны хүүхдийн шингэн болон өтгөн хэвийн гарч байна уу
- Таны хүүхдийн нүдний өнгө хэвийн байна уу?
- Таны хүүхдийн арьсны өнгө хэвийн байна уу? гэдгийг байнга шалгаж, эмчтэйгээ зөвшилцөх нь чухал
ЖИВХ
Хүүхэд хөхний сүүндээ хангалттай цадаж байгаа эсэхийг мэдэхийн тулд таны хүүхэд хэр их хэмжээний живх хэрэглэж байгааг тооцоолох хэрэгтэй. Өдрөөс өдөрт хүүхэд илүү ихээр өтгөн шингэнээ гадагшлуулдаг болох ёстой.
ХӨХӨӨР ХООЛЛОЛТ & ЖИВХНИЙ ХЭРЭГЛЭЭ
Хүүхдийн нас |
Хөхүүлэх давтамж |
Шингэн |
Өтгөн |
Өнгө |
1 хоног |
8-12 |
1 |
1-2 |
Хар ногоон |
2 хоног |
8-12 |
2 |
2-3 |
Хар ногоон |
3 хоног |
8-12 |
3 |
2-3 |
Бор ногоон |
4 хоног |
8-12 |
4 |
2-3 |
Бор шар |
5 хоног |
8-12 |
4+ |
4+ |
Шар |
6 хоног |
8-12 |
4+ |
4+ |
Цайвар шар |
6 долоо хоног ба түүнээс дээш |
8-12 |
4+ |
4+ |
Цайвар шар |
*Живхэн дээрх өтгөн ойролцоогоор 2.5 см хэмжээтэй байх нь хэвийн.
Хүүхдийг өдөр шөнө харгалзалгүй тогтмол хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхний сүү амархан шингэдэг мөн хүүхдийн ходоодны хэмжээ бага байдаг учраас хүүхдийг ойр ойрхон тогтмол хооллож байх хэрэгтэй.
НЯЛХ ХҮҮХДИЙН ХОДООДНЫ ХЭМЖЭЭ.
Нялхасын хоол тэжээлийн мэргэжилтний зөвлөмжид нярайд өгөх сүүний хэмжээг тооцох тухай. ( Япон )
Сая төрсөн нярайн уух сүүний хэмжээг ерөнхийдөө төрсөнөөс хойш хэд хонож байгаа ... хоногийн тоог x 10 мл-ээр үржүүлээд + 10 мл-ыг нэмж = ... бодож гаргана.
Жишээлбэл: төрөөд 3 хонож байгаа бол 3х10+10=40мл
Нялх хүүхдийг өдөрт доод тал нь 3 цаг тутамд 7-оос дээш удаа хөхүүлэх боломжтой ба нэг удаад ууж чадах сүүн тэжээлийн хэмжээ нь нярайн биеийн жингээс хамаарч өөр өөр байдаг.
Нялх хүүхэд 1 удаад ууж чадах сүүний хэмжээ.
Төрсөнөөс хойш 1 хоног----- 20мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 2 хоног----- 30мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 3 хоног ---- 40мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 4 хоног ---- 50 мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 5 хоног---- -60 мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 6 хоног----- 70мл / 1 удаа уух
Төрсөнөөс хойш 7 хоног----- 80мл / 1 удаа уух
Төрснөөс хойш 2-3 долоо хоног өнгөрөхөд хүүхэд хурдан өсч, өмнөхөөс илүү их хэмжээний сүү ууж эхэлдэг. Нэг удаа уух сүүний хэмжээ нь биеийн жингийн 1 кг тутамд 20мл байхаар тооцож бодох ба сүүн тэжээлийн ерөнхий хэмжээ нь тухайн хүүхдийн биеийн жингээс хамаарч өөрчлөгдөж байна.
Нялх хүүхдийн 1 удаад уух сүүний хэмжээг биеийн жингээр тоооцох.
Биеийн жин 3 кг -----60 мл / 1 удаад
Биеийн жин 3.5 кг----- 70 мл / 1 удаад
Биеийн жин 4 кг------ 80 мл / 1 удаад
Жишээлбэл: Биеийн жин 8 кг бол -------------160 мл
Нялх хүүхдийн ходоодны багтаамж
• 0-1 насанд 30-60 мл
• 1-3 насанд 250-400 мл
• 4-5 насанд 400-500 мл
• 8 нас хүрэхэд 1л болдог гэнэ.
Дээрхи тооцоолсон хэмжээ нь яг таг ягштал заавал баримтлана гэсэн үг биш ба та өөрийн хүүхдийнхээ биеийн байдалд, чадамжид нь тохируулан дундаж хэмжээнээс хол зөрүүгүй байхаар бодож өгнө гэж ойлгоно.