- 2024 оны 05 сарын 31
Ургийн бичлэг гэж юу вэ?
Жирэмсний III trimester-с ургийн байдлыг үнэлэх, ургийн бүтэлт (дистресс)-г эрт оношлох,умайн базлалтыг үнэлэх зорилгоор ашигладаг энэхүү шинжилгээний аргийг кардиотокографи (КТГ) гэж нэрлэдэг.
КТГ нь бидний чихэнд сонсогдохгүй өндөр давтамжтай дууны долгионыг ашиглан ургийн зүрхний цохилтыг үнэлдэг багаж юм. Хэвлийд байрлуулдаг 2 төхөөрөмжийн нэг нь ургийн зүрхний цохилтыг, нөгөө нь умайн базлалтыг 20-30 минутын турш үнэлнэ.⠀⠀
Ач холбогдол
• Ургийн хүчилтөрөгчийн дутмагшил⠀
• Ихсийн дутмагшилаас үүдэлтэй УЗЦ өөрчлөлт⠀
• Ургийн хөгжлийн саатал⠀
• Умай ихсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт оношлон, эмчилгээг эрт эхлүүлэх өндөр ач холбогдолтой. ⠀
Эрсдэл бага жирэмсэн эхэд КТГ заавал хийх шаардлагагүй бөгөөд дараах тохиолдлуудад КТГ хийхийг зөвлөдөг. Үүнд⠀⠀
• Ургийн хөдөлгөөн удаашрах, хэт олшрох⠀
• Эмч УЗЦ-г чагнахад эргэлзээтэй байх⠀
• Дутуу төрөхөөр завдах⠀
• Эх жирэмсний хожуу үеийн хордлоготой⠀
• Илүү тээлт⠀
• Ихэр жирэмсэн⠀
• Ураг буруу байрлалтай⠀
Ургийн бичлэг нь ямар ч туяаны нөлөө ашигладаггүй ба таны хүүхдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй тул та санаа зовох хэрэггүй.⠀
Таны төлөө бид эх барих эмэгтэйчүүдийн эмч эх баригч сувилагч нар та бүрэнд стандартын дагуу таньд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ургийн бичлэг үнэ: 25,000төгрөг