Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа

  • Эхлэл
  • Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа
Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа
  • 2024 оны 06 сарын 05

Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа

Хэвийн жирэмсэний явцад бэлгийн харилцааг хориглохгүй. Жирэмсэний хугацаанд жирэмсэний үе шатаас хамааран бэлгийн дур хүсэл сонирхол нь өөрчлөгддөг. Тогтмол бэлгийн харьцаанд орсноор таны умайн булчинг сулладаг бол эр бэлгийн эс умайн хүзүүг зөөллөж, уян хатан болгодог.Энэ нь төрөлтийн үед урагдалт үүсгэхээс сэргийлж өгдөг байна. Жирэмсний үед сэтгэл зүйн талаасаа ч маш чухал юм. Учир нь гэр бүлийн бат бөх байдал юу юунаас илүүтэй чухал юм.

Харин дараах байдал, шинж тэмдэг илэрвэл бэлгийн харилцаанд орж болохгүй.

Үүнд:

1. Ихэс түрүүлэлт
2. Зулбах,дутуу төрөхийг завдах
3. Умайн хүзүүний дутмагшил
4. Үтрээнээс цус эсвэл цуслаг ялгадас ялгарах
5. Хэвлийгээр хатуурч зангирах
6. Ууц нуруу чилэх

Мөн таны хамтрагчид бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол бэлгийн харилцаанд орохоос татгалзаарай.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team